
Гадаад харилцааны яам
Нийт 701 мэдээ байна.
-
17/07/13
Сайд Л.Болд Ларс Баккстромыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр Финландын талын хүсэлтээр Финланд Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ларс Баккстром эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай холбогдуулан Гадаад Харилцааны сайд Л.Болд хүлээн авч уулзлаа. Элчин сайд Л.Баккстром манай улсад Элчин сайдаар ажиллахдаа Монгол-Финландын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглээд, Финланд Улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга нар Монгол Улс... -
17/07/13
Сайд Л.Болд Ан Хун Жүнийг хүлээн авч уулзлаа
Гадаад Харилцааны сайд Л.Болд БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Гадаад бодлого, Худалдаа, Нэгдлийн байнгын хорооны дарга Ан Хун Жүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Л.Болд Монгол Улс, БНСУ-ын иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Уулзалтаар Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжил, Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц зэрэг... -
16/07/13
Энэтхэг улсын сэргээгдэх эрчим хүчний сайдыг хүлээ...
Гадаад Харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор ирсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Сэргээгдэх эрчим хүчний сайд Фарүүк Абдуллаг 7 дугаар сарын 10-нд хүлээн авч уулзлаа. Сайд Л.Болд Монгол Улс, БНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэв. Сайд Фарүүк Абдулла хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрчимтэй ажиллахаа илэрхийлэв. Тэрээр мөн энэ оны эхээр тус... -
15/07/13
Францын тал манай улсын хөдөө аж ахуйн салбарт хам...
Гадаад Харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, ойн асуудал эрхэлсэн сайд Гийом Гарог 7 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд өөрийн бие төлөөлөгчөөр Засгийн газрын гишүүн илгээсэн нь Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаандаа онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл юм хэмээн с... -
10/07/13
Манай ашигт малтмалын багц хуулиас туршлага судалн...
Гадаад Харилцааны сайд Л.Болд Бүгд найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Эрлан Абдылдаевыг Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохтой холбогдуулан ирээд байхад нь хүлээн авч уулзлаа. Э.Абдылдаевын энэ удаагийн айлчлал Монгол-Киргизын хооронд байгуулсан "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ"-ний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. 2001-2005 онд Киргиз улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд ... -
09/07/13
Л.Болд сайд Германы Элчин сайдыг хүлээн авч уулзла...
Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Л.Болд Монгол Улсад суух Элчин сайдад томилогдсонд нь баяр хүргэн Монгол, Германы харилцан итгэлцсэн, найрсаг дотно иж бүрэн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байхаа илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар Герман улсын технологиор нүүрс ши... -
09/07/13
Хуулийн төслүүдийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Хууль зүйн байнгын х... -
08/07/13
Хуулийг хаврын чуулган завсарлахаас өмнө батлахаар...
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. УИХ-ын нэр бүхий 11 гишүүн уг хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьсныг өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Байнгы... -
04/07/13
Тангараг өргөх ёслолын ажлын хэсэг байгуулагдлаа
УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ахалж, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар ажиллахаар боллоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Бакей, Ш.Түвдэндорж,&nb... -
03/07/13
Л.Болд сайд нарын чуулга уулзалтад оролцов
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид энэ 7 сарын 1-2-ны өдөр Бруней Улсын нийслэл Бандар Сери Бегаван хотноо болсон 1994 онд үйл ажиллагаагаа эхэлсэн, эгнээндээ 27 улс орныг нэгтгэсэн АСЕАН-ы Бүсийн чуулга (АРФ)-ын Сайд нарын 20 дугаар уулзалтад оролцлоо. Сайд Л.Болд чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй үг хэлж, Ази, номхон далайн бүс нутгийн энхтайван, аюулгүй байдлыг хангахад АРФ, түүни... -
02/07/13
Сайд Л.Болд Бруней улсад ажиллаж байна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотноо болж байгаа АРФ-ын Бүсийн сайд нарын 20 дугаар чуулганд оролцож байна. Сайд Л.Болд чуулганы эхний өдөр Филиппин, Турк, БНАСАУ, ОХУ, Бруней, Энэтхэг, Вьетнамын Гадаад хэргийн сайд нартай тус тус хоёр талын уулзалт хийлээ. Эдгээр уулзалтуудын үеэр тэрээр өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өнгөрсөн Монгол Улсын Е... -
01/07/13
“Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлнэ
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн төслийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар 6 дугаар сарын 28-ны өдөр Гадаад харилцааны яаманд гарын үсэг зурлаа. Япон Улсын Засгийн г... -
28/06/13
Хүний нөөцийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн төслийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар ГХЯ-нд гарын зурах юм байна. -
28/06/13
Л.Болд Лайснар тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
Гадаад харилцааны сайд Л.Болд гуравдугаар сарын 25-ны өдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Мариа Лайснар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, ирэх дөрөвдүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотноо болох АОХН-ийн Сайд нарын бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцов. Сайд Л.Болд Улаанбаатарын Сайд нарын бага хуралд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбог... -
28/06/13
Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2012 оны төсвийн гү...
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны А танхимд болов. Хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох тухай асуудал хэлэлцэв. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг ХЗБХ-ны дарга Ш,Түвдэндорж уншиж, тус зөвлөлийн гишүүнд нэр нь дэвшигдэж байгаа Д.Цэрэнбадам, Ж.Эрдэнэбилэг нарын хувийн товч намтар, мэргэжил боловсрол, ажлын туршлагын талаар танилцууллаа. Нэр дэвшигчид ал... -
27/06/13
Л.Болд Хатагтай Оосе Симст шагналыг нь гардууллаа
Өнөөдөр ГХЯ-нд Норвеги улсын иргэн хатагтай Оосе Симсийг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал медаль”-аар шагнасныг Гадаад харилцааны сайд Л.Болд үнэмлэхийн хамт гардуулан өглөө. Хатагтай Оосе Симс нь анх 1997 онд Монгол улсад ирээд гудамжны хүүхдүүдэд туслаж эхэлсэн ба жил бүр 45-50 амьдралын боломж тааруу хүүхдийн их, дээд сургуулийн зардалд нь дэмжлэг үзүүлэн сургах боломжийг нь хангадаг байна. Мөн 1... -
27/06/13
Элчин сайд Карло Криегерийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Люксембургийн Их гүнт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карло Криегерийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Сайд Л.Болд үндэсний баяраа Монголд ирж бидэнтэй тэмдэглэж байгаа Элчин сайд К.Криегерт баяр хүргээд талархал илэрхийлэв. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд Монгол-Люксембургийн харил... -
27/06/13
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Монголд айлчиллаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга Вук Еремич Монгол Улсад өчигдөр айлчиллаа. УИХ-ын дарга З.Энхболд В.Еремичийг Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын дарга З.Энхболд, В.Еремич нарын хийсэн уулзалтад монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассем... -
27/06/13
Л.Болд ХБНГУ-ын элчин сайдыг үдэв
Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд доктор Петер Шаллерийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзан, өдрийн зоог барив. Элчин сайд П.Шаллер манай улсад Элчин сайдаар ажиллахдаа Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглээд, түүнийг Элчин сайдаар ажилласан хугацаанд Хол... -
25/06/13
Л.Болд НҮБ-ын төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел Пиччинийг Монгол Улсад суух суурин төлөөлөгчийн үүрэгт ажлаа дуусгавар болгосонтой холбогдуулан хүлээн авч уулзлаа. Сайд Л.Болд хатагтай Пиччинд Монгол Улсад гурван жил хагасын хугацаанд үр бүтээлтэй ажилласанд нь талархал илэрхийлэхийн зэрэгцээ Хүн амын сангийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг үр дүнд чиглэсэн удирдлагаар хангах, залуучууды...
Нийт 36 хуудас/701 мэдээ