Ерөнхийлөгч
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024
Нийт 264 мэдээ байна.
  • 16/10/17

    Ерөнхийлөгч төрөлх сургуулийнхаа гадаа талбайд мод...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ амралтын өдрөөр тохиосон мод тарих үндэсний өдрөөр Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн орчинд мод тарив. Тус сургууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын суралцаж төгссөн сургууль нь юм. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийнхөө төрөлх сургуулийг зорин ирж ийнхүү сурагч багш нарыг нь мод тарих үйлд уриалж ба...
  • 13/10/17

    Монголын Тусгай олимпийн тамирчдын төлөөллийг хүлэ...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Тусгай олимпийн тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Тусгай олимпийн хорооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан С.Оюун, УИХ-ын гишүүн, Тусгай олимпийн хорооны ТУЗ-ийн гишүүн Ч.Улаан, тус хорооны гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, Өвөрхангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай бүлгийн багш Х.Пүрэвсүрэн, эцэг, эхийг төлөөлж Д.Оюунбилэг нар болон тусгай ол...
  • 13/10/17

    Сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг ...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Тулга, Монголынсагсан бөмбөгийн холбооны на...
  • 13/10/17

    Ерөнхийлөгч Р.Бурмааг Цэцийн гишүүнээр томилуулах ...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар өнөөдөр УИХ-д бичиг илгээлээ. Уг албан бичигт Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
  • 12/10/17

    Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх ...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяан тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлав. Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяан нь тус улсын Ерөнхийлөгчийн ...
  • 10/10/17

    Ерөнхийлөгч Х.Баттулга тагнаж, чагнасан хэргийг ил...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн 8.1-д “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэ...
  • 06/10/17

    Ерөнхийлөгчийн содон төрх

    Ерөнхийлөгч Х.Баттулгыг “тун энгийн" хэмээн тодорхойлох хүн улам бүр олширчээ. Тэрбээр өчигдөр МУИС-ийн шинэ номын сангийн нээлтэд оролцох болон тэндээс буцахдаа явган явсан. Бие хамгаалагчдаараа хүрээлүүлэн, ногоон гэрлээр, явган хүний гарцаар гарч буй Ерөнхийлөгчийг харсан хүмүүс эгэл, энгийн хэмээн магтаж байх нь чих дэлссэн. Өмнө нь ч гэсэн цувааныхаа дуут дохиог хангинуулалгүй, явган зорчигчдод зам тавьж ...
  • 06/10/17

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МУИС-ийн шинэ ...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МУИС-ийн шинэ номын сангийн нээлтэд оролцон үг хэлж, номын анхны цахим захиалга хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдөр сайхан өдөр болж байна. Би их баяртай байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болохдоо Азид нэртэй нэг сайхан номын сан байгуулж нээх юмсан гэж бодож байсан. Тэгвэл өнөөдөр МУИС 75 жилийн ойгоороо ийм сайхан номын сан нээж байгаад би ...
  • 04/10/17

    Дан дээл, давхар захиас

    УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох  эсэх асуудлыг хэлэлцэнэ. Эсэх гэдэг үг ч энд илүүц байх. Учир нь энэ шийдвэрийг УИХ-аас урьтаад эрх барьж буй нам баталгаажуулаад оруулж ирсэн юм. Тэгэхээр батлах, эсэх эргэлзээний талаар энд ярих нь дэмий биз. Харин дан дээлтэй Ерөнхий сайдад дайх давхар, давхар захиасаар дүүрэн чуулган болж өнгөрөх нь тодорхой байна. ЗАХИАС НЭГ: ӨР ДАРА...
  • 04/10/17

    Монгол Улсын 30 дахь Ерөхий сайдыг томилох асуудлы...

    УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2017.10.04/ 11:00 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэх юм. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг танилцууллаа. Тэрээр: “Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, шударга ёсыг дээдэлж, нийтийн эрх ашгийн төлөө, шуурхай, шийдэмгий байж, улс орны өмнө т...
  • 03/10/17

    Унгар Улсын Элчин сайд ИЖБ барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай Матиаш Итгэмжлэх жуух бичиг барилаа. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Галошфаи Михай Матиашийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд тодорхой хоёр асуудлаар ярилцаж, нэн даруй ажил хэрэг болгох нь зүйтэй гэдэг дээр харилцан санал нэгдсэн юм. Монгол Улсын Ерөнх...
  • 03/10/17

    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаса...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, шатрын их мастер Ц.Батчулуун, өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт сурагч Д.Батсүрэн, хүрэл медальт сурагч Б.Тэнүүнболд нар ...
  • 02/10/17

    Х.Баттулга: ОУВС-гийн болзол дунд бодох зүйл цөөнг...

    Эрхэм УИХ-ын дарга аа,  Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,  Хүндэт зочид оо, Энэ удаагийн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нийгэм эдийн засгийн маш олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, урьд хожид байгаагүйгээр ажил хэрэгч байх, зөв шуурхай шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргах учиртай үед болж байгаагаараа онцлог. Тийм учраас би элдэв оршил, тайлбараас зайлсхийн шууд гол асуудлууд руу орж яръя Эрхэм гишүүд ээ, Ца...
  • 02/10/17

    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган эхэ...

    УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы ирц 93 хувьтай буюу 71 гишүүн ирсэн байна. Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрээр эдийн засгийн өсөлт 5,3 хувьд хүрч, инфляци 8 хувьд тогтворжих төлөвтэй байгааг онцлов. Мөн ОУВС-тай хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхээ хэлж, он гараад Чингис, Димсан бондын төлбөрийг төлөх шаардлагатай байгааг санууллаа. Мөн Чуулганы н...
  • 27/09/17

    Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэ...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Филип Беннетт болон тус банкны Нидерланд, Монгол Улсыг төлөөлсөн захирал Франс Вийкерс, дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Филип Беннетт тус байгууллага Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж ...
  • 22/09/17

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хөгжлийн...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэнийг хүлээн авч уулзав. Хатагтай Ёланда Фернандез Ломмэн 2016 оноос Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 2001 оноос Монгол Улстай холбоотой ажилласан. 2001 оноос хойш Монгол асар хурдацтай хөгжиж буйг тэмдэглэв. Мөн өмнөх суурин төлөөлөгчидтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн бо...
  • 22/09/17

    Ерөнхийлөгч Х.Баттулга Конрад Аденауэрийн сангийн ...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Конрад Аденауэрийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниэль Шмүкингийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр засаглалыг тогтвортой байлгах чиглэлд талууд аль аль нь санал нэгтэй байгаа талаараа санал солилцож ярилцав. Конрад Аденауэрийн сан нь Монгол Улсад 1993 оноос суурин төлөөлөгчөө ажиллуулж, 1990 оноос хойш Монголд ардчилал хөгжүүлэх, улс төрийн намуудыг төлөвшүүлэх зэрэгт идэв...
  • 21/09/17

    Х.Баттулга: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд заа...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулсныг дэлгэрэнгүйгээр хүргэж байна. -НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцохгүй болсон талаар хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл явж байна. Яагаад оролцохгүй болсон шалтгаанаа та тайлбарлана уу? -Дөнгөж сая энэ ширээн дээр бид Монгол Улса...
  • 20/09/17

    Х.Баттулга: Бүх төрлийн спортоор үндэсний баатрууд...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг зэрэг төрлөөр амжилт гаргасан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нар, олимп, дэлхийн аваргын медальт тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үеийн үед спортын амжилт бол тухайн орны нүүр царай болдог. Төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дэлхийд эгшиглүүлнэ гэдэг бол бахархал. Хүүхэд, залу...
  • 20/09/17

    Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Монгол дахь суурин т...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Бэата Транкманныг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сан, ХАС, Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөл оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1976 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллаж байгаа НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрынханд талархал илэрхийлээд хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй, бодитой болгохыг хүсч буйгаа илэ...
Нийт 14 хуудас/264 мэдээ