Ерөнхийлөгч
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024
Нийт 264 мэдээ байна.
  • 08/12/17

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатар их...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатар их сургуулийн 25 жилийн ойн ёслолын нээлтэд өнөөдөр оролцож үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ: “Энд цугласан эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, оюутнууд, зочид төлөөлөгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд Улаанбаатар их сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг хүргэж, цаашдын сургалт, судалгаа, шинжилгээний ажилд улам их амжилт ...
  • 05/12/17

    Ерөнхийлөгч 2018 оны улсын төсөвт хэсэгчлэн хориг ...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өнөөдөр хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан тухай УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигт: ”МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ТАНАА Хуульд хэсэгчлэн хориг тавих тухай Улсын Их Хурал 2017 оны 11 дүгээр сарын 1...
  • 01/12/17

    Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүр...

    Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тэргүүн нартай өнөөдөр уулзаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай  холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж санал солилцлоо. Уулзалт өнөөдөр үүсээд буй зарим нөхцөл байдалд үнэлэлт өгөх зорилготой юм.   Уг уулзалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, УИХ-ын гишүүн, Батлан хам...
  • 01/12/17

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70% нь ажилгүй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хү...
  • 30/11/17

    Х.Баттулга: Бид өнөөдөр тулгамдсан асуудлаа мэдэж ...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлө...
  • 30/11/17

    Х.Баттулга: Төр нь дэмжихгүй бол үндэсний үйлдвэрл...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Соёлын төв өргөөнд болж буй Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцон үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ: “ Монгол Улсын бизнесийн салбарын эрхэм хатагтай нар аа, Бизнес эрхлэгч бүсгүйчүүд ээ, Та бүгдэд Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. 25 жил гэдэг богино ...
  • 29/11/17

    “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Нээлттэй хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны Академи, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 36 байгууллагын нийт 100 гаруй эрдэмтэд оролцож илтгэл сонсож, байр сууриа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг нээлттэй х...
  • 27/11/17

    Ерөнхийлөгч Цаазын ялыг сэргээх саналаа ХЗДХЯ-нд х...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид өнөөдөр албан бичгээр хүргүүллээ. Уг албан бичигт “Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл  үйлдэж, тэднийг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгож байгаа нь н...
  • 27/11/17

    Х.Баттулга: Бүтээн байгуулалтын ажлыг монголчууд ө...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-нд ажиллав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Миний хувьд улс төрд ороод анх толгойлж байсан яам бол энэ яам юм. Бид энэ яаманд ажиллаж байхдаа 21 аймгийг авто замаар холбох тэргүүн зорилго тавьж АХБ-наас зургийн мөнгийг гаргуулж ажил эхлүүлж байсан. Өнөөдөр баруун таван аймгаас бусад нь холбогдсон. Мөн шинэ н...
  • 24/11/17

    Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах сэд...

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт"  сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хийв. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, ...
  • 24/11/17

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮЯ-нд ажи...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-нд ажиллалаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Өнөөдөр өмнө нь ажиллаж байсан яамдаараа орж, эхлүүлж байсан ажлуудтайгаа танилцаж, хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн үүднээс ирж байна. Оройн мэнд хүргэе. ХАА хамгийн том салбар мөртлөө хамгийн бага салбар болж хувирсан. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хөнгөн үйлд...
  • 22/11/17

    Х.Баттулга: Монголчууд нэгдэж чадвал агуу улсыг би...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын “Forbes” сэтгүүлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.  Түүний Forbes сэтгүүлд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Халтмаагийн Баттулга нь 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр ерөнхий боловсролын сургуулиа төгсмөгцөө дүрслэх урлагийн сургуульд элсэв. 1982 онд Х.Баттулга зураачдын холбоонд ажиллаж байв. Харин 1979-1990 о...
  • 19/11/17

    Н.Түвшинбаярыг төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн ...

    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэр...
  • 19/11/17

    Бөхчүүдэд шагнал гардуулж баяр хүргэв

    Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол Улсын Төрийн дуулал, Монгол төрийн дуулал болж байсан “Эртний сайхан” уртын дуу эгшиглүүлэн эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг барилдааны 3-ын даваанаас эхлэн үзэж сонирхсон юм. Энэ удаагийн хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” биеийн тамир, спортын хороо, &ld...
  • 19/11/17

    Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулсан ёслолыг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын ...
  • 17/11/17

    "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран би...

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой - Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас эрхлэн 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран...
  • 15/11/17

    Оёмол бүтээгдэхүүнийг дотоодоос хангавал 50 мянган...

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц, шийдэл” зөвлөгөөнийг Төрийн ордны их танхимд өнөөдөр хийж байна. Уг зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, үйлдвэрлэгчид хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ...
  • 09/11/17

    Х.Баттулга: Жаахан олсон орлогоноосоо халамж тараа...

    -Би бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсан. Хэрэв Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг зүйл яригдаж байгаа бол дахиад хориг тавина- УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцлэ...
  • 03/11/17

    Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь х...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн Хуульд хориг тавих тухай албан бичигт: “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон ...
  • 02/11/17

    Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

    Өнөөдөр /2017.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын даргад аравдугаар сарын 26-нд илгээсэн билээ. Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ...
Нийт 14 хуудас/264 мэдээ