Ерөнхийлөгч
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024
Нийт 263 мэдээ байна.
  • 09/07/21

    Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын ч...

    Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан боллоо. Хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дээд шүүхийн ерөнхий шүүгч, прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын төлөөлөл, үе үеийн Ерөнхийлөгч нар, төрийн бус байгууллагын төлөөлөл, НҮБ-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч нар зэрэг албаныхан цахимаар оролцлоо. Хурал...
  • 05/07/21

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” ...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолд оролцож, үг хэллээ Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, нээлтийн үг хэллээ. Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжү...
  • 02/07/21

    Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар ...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.  Зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа:  Зөвшилцөх саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Байнгын хороо...
  • 02/07/21

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Иргэний зориг, Ногоон н...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Иргэний зориг, Ногоон нам /ИЗНН/-ын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ.
  • 01/07/21

    Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар ...

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.07.01) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өргөн мэдүүллээ. Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин са...
  • 01/07/21

    Ерөнхийлөгчид Иргэний зориг, Ногоон намын удирдлаг...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Иргэний зориг, Ногоон нам /ИЗНН/-ын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндтэй албанд анх удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдсонд нь баяр хүргэв. Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улс болон дэлхий даяар амаргүй нөхцөл байдлыг туулж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, төри...
  • 01/07/21

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Хөдөлмөрийн үндэсний намы...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын Удирдах зөвлөлийн гишүүд бараалхаж, хүндэтгэл үзүүлэв. Уулзалтын эхэнд ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, улс оронд тогтвортой байдлыг бий болгох, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Үргэлжлүүлэн Монго...
  • 01/07/21

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Шинж...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл бараалхлаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэн, ажлын амжилт хүслээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг бараалхаж, хүндэтгэ...
  • 01/07/21

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэм...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл бараалхлаа. Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэж, шинжлэх ухааны салбарын хөгжлийг тууштай дэмжин ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус акаде...
  • 30/06/21

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Улсын Ерөнхи...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэн, ажлын амжилт хүслээ. Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих зэ...
  • 29/06/21

    Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ дахь МАН-ын бүлгийн...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар УИХ дахь бүлгийн гишүүдийнхээ нэрийн өмнөөс  бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүслээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг эрхэ...
  • 29/06/21

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагуудыг томилло...

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын тушаалаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын даргаар С.Янжинсүрэн, Бодлого хэрэгжилтийн газрын даргаар Г.Амартүвшин, Хуулийн бодлогын газрын даргаар О.Машбат нар томилогдлоо. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН БИЧИГ БАРИМТ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА С.ЯНЖИНСҮРЭН: Содномдоржийн Янжинсүрэн нь 1980-1990 онд Нийслэлийн 51 дүгээр дунд ...
  • 29/06/21

    УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг д...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бараалхлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат зургаан жилээр ажиллахаар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ажлын өндөр амжилт хүсэж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжин ажиллана гэдгийг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Ардчи...
  • 29/06/21

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Үндсэн хуулийн цэцийн дар...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат бараалхлаа. Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Төрийн тэргүүний өндөр хариуцлагатай албанд зургаан жилээр ажиллахаар сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүргээ ягштал биелүүлж, хуулиа дээдлэн ажил...
  • 28/06/21

    Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөж, хамтран ажиллах...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн намтартай танилцана уу. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХ...
  • 25/06/21

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ-ын дарга...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж баяр хүргэн, амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын дарга Г.Занданшатар бараалхав Монгол Улсын Ерөнхийлөгчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхав Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх дараа нь жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшө...
  • 25/06/21

    ҮАБЗ хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэх асуу...

    Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, ажлаа хүлээн авсан. Ажлаа хүлээн авсныхаа дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг зарлажээ. ҮАБЗ өнөөдрийн хуралдаанаараа хэд хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд үүнд долдугаар сарын 1-нээс үйлчлэлийн хугацаа нь дуусаж буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлснийг үргэлжлүүлэх эсэх асуудал оржээ. Мөн цахилгаан, дулааны хөнгөлөлтийг ...
  • 25/06/21

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнх...

    Өнөөдөр тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэж, баярын цахилгаан илгээлээ. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЯРЫН ЦАХИЛГААНД: “Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Танаа Хүндэт Ерөнхийлөгч өө, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд баяр хүргэе. КОВИД-19 цар тахлын үеэр Монгол Улс ардчилсан үйл явцыг тууштай дэмжиж байгаа нь бүс н...
  • 25/06/21

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Улаанбаатар ...

    Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагууд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх өнөөдөр тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орлоо. Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагч тул тангараг өргөсний дараагаар Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагууд ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Ёслолын эхэн...
  • 25/06/21

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангарагаа өрг...

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Тангараг өргөх ёслол, түүнд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээн үг хэлж, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдсэнээр тангараг өргөх ёслол эхэлсэн юм. Ёслолын эхэнд бү...
Нийт 14 хуудас/263 мэдээ