Ерөнхийлөгч
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024
Нийт 264 мэдээ байна.
  • 08/08/22

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан с...

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээний нээлт /20222.08.06/ болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, Хүндэт зочид оо, Монгол үндэстний бахархал, дэлхийн түүхийн мянганы ...
  • 05/08/22

    “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга х...

    Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг 2022 оны 08 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүү...
  • 04/08/22

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнх...

    Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан билээ. Энэ дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх...
  • 03/08/22

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхи...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийнэ. Мөн НҮБ-...
  • 01/08/22

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах үү...

    Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэхээр  “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг”-ийг байгуулахаар боллоо. Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллах юм. Байнгын ажиллагаатай тус ажлын хэсэг нь “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-аас гарсан зөвлөмжийн дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр ни...
  • 28/07/22

    Их эзэн Чингис хааны эш хөргийг гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үедээ Их эзэн Чингис хааны эш хөргийг аймгийн Засаг дарга М.Идэрбатад гардуулав. Ерөнхийлөгч мөн эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. Хүний гавьяат эмч цолоор: “Эрхэс номон далай” Төрийн бус байгууллагын их эмч Батжаргалын Цогтсайхан; Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор: Нийт...
  • 28/07/22

    Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хуралд оролцож, нутгийн ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр Алтан овоо, Шилийн Богд ууландаа сүсэглэдэг нутгийн ард иргэдийн дундаас улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хүч, хөдөлмөрөө зориулсан Улсын болон Хөдөлмөрийн баатар...
  • 28/07/22

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэв...

    Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баярын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм хүндэт Сүхбаатарчууд аа, тал нутгийн оюунлаг, хөдөлмөрч ард иргэд ээ. Та бүхэнд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жил, Эзэн богд Чингис хааны мэндэлсни...
  • 28/07/22

    Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёсл...

    Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уг ёслолд оролцох төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүнээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон юм. Төрийн тахилгын ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Төрийн элч, төлөөлөг...
  • 26/07/22

    Ерөнхийлөгчийн зарлигаар 16 шүүгчийг шинээр томило...

    Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн шинээр томилогдсоноос хойш шүүгчийн анхны сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Тодруулбал 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 21 сул орон тоо зарлаж, шат дараатайгаар хуульчдыг сонгон шалгаруулж, 17 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн барьсан юм. Үүнээс хяналтын шатны шүүхийн шүүгчээр хоёр, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр долоо, анхан шатны шүүхийн долоо...
  • 18/07/22

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Казахста...

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд: “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд н...
  • 18/07/22

    Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч...

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фүк  мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээнд:  “Монгол Улсын Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр н...
  • 09/05/22

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнх...

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар оролцов. Уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо. Монгол Улсын үндэсний аюулгүй б...
  • 10/12/21

    Куба улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн ...

     Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нэгэн жарныг дамнан амжилттай хөгжиж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид шинжлэх ухаан, эрүүл мэнд, биотехнологийн шинэ технологийг ...
  • 10/12/21

    "Шударга ёс тогтсон нийгэмд хүний эрх баталгаатай ...

    “Хүний эрхийн үндэсний форум” өнөөдөр (2021.12.10) Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Тус форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг үнэлэх эрхзүйн орчин, дан ганц дотоодын хуулиар хязгаарлагдахгүй. Олон улсын эрхзүйн хэм, хэмжээгээр тогтоогддог өргөн хүрээтэй асуудал юм. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол Улс шударгаар биелүүлэх нь ...
  • 16/09/21

    Дөрвөн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ гардан авл...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад улсад эх орноо төлөөлөн суух Элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг нь өнөөдөр гардуулан өглөө. 1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан 2. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг 3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн ...
  • 16/09/21

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хил хамгаалах ерөнхий газар...

    Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Хилчдийн өдөр” 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Хил хамгаалах ерөнхий газрын Хүндэт харуул жагсан угтаж, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Х...
  • 13/09/21

    У.Хүрэлсүх: Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид...

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтыг нээж үг хэлэв. Тэрбээр цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийллээ. Мөн  цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, о...
  • 28/07/21

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сайед Моллайд талархал илэр...

    Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн 81 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Сайед Моллайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, талархал илэрхийллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль эх орондоо авчирсан Саид Моллайд нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлж халуун баяр хүргэе. Манай баг тамирчид ялалтын буухиагаа үргэлжл...
  • 16/07/21

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр утсаар ярив. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон болон Үндэсний их баяр-Наадмыг тохиолдуулан дахин баяр хүргэсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХКН-ын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга ...
Нийт 14 хуудас/264 мэдээ