Сүхбаатар дүүрэг
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Б.Ган-Эрдэнэ

Сүхбаатар дүүргийн ИТХ дарга

2025 2026 2027 2028 2029
Нийт 280 мэдээ байна.
  • 15/12/14

    "Миний мэдэх ардчилал" сэдэвт эссэ бичлэгийн уралд...

    Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдийн дунд "Миний мэдэх ардчилал" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Уралдаанд шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Монголд Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 25 жи...
  • 09/12/14

    Ерөнхий боловсролын сургуулиуд аваргаа шалгаруулла...

    Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 12 дугаар сарын 06, 07-ны өдөр Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 12 баг, эмэгтэй 12  багын нийт 192 тамирчин оролцлоо. Тэмцээний нээлтэд хүндэт зочдоор ИТХ-ын дарга Б.Г...
  • 25/11/14

    Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

    Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 15 дугаар  хуралдаан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж,15 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар “Дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтын хэрэгжилтийн тайлан мэдээг танилцуулах тухай”Дүүргийн засаг даргын орлогч Л.Амарзаяа, “Дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтий...
  • 24/11/14

    Иргэний андгай өргөх ёслол боллоо

    Монголын Хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол боллоо. Ёслолын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нарын албаны зочдоос гадна МУГЖ н.Жанчивдорж, Шинжлэх ухааны гавьяат ажилтан О.Гэрлээ, Мэргэжлийн боксын дэлхийн 3 удаагийн аварга МУГТ...
  • 21/11/14

    “Татварын шинэчлэл ба бизнесийн орчинд нөлөөлөх нө...

    Сүхбаатар дүүргийн хурлын А танхимд “Татварын шинэчлэл ба бизнесийн орчинд нөлөөлөх нөлөөлөл” сэдэвт уулзалт энэ сарын 19-нд зохион байгуулагдлаа.  Уулзалтад дүүргийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засаг, дэд бүтцийн хорооны гишүүд, татварын хэлтэс, татвар төлөгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Уг арга хэмжээг дүүргийн ИТХ-аас зохион байгуулсан ба энэ үеэр дүүргийн татварын хэлтсээс “Татвар төлөлт ба хөн...
  • 31/10/14

    Мэндчилгээ

    Нийслэл Улаанбаатар хотын хойморь нь болсон Сүхбаатар дүүргийнхээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчид, ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс та бүхэндээ шинэ Монгол Улсын бүтээн байгуулалтын их түүх болсон нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсаны 375 жилийн ойн гал халуун баярын мэндийг хүргэе.            Үе үеийн нийслэлчүүд түүний дотор Сүхбаатар дүүргийн ...
  • 31/10/14

    Нийслэлийн 375 жилийн ойг амжилттай угтлаа

    Өнөөдөр нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг нь үнэллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 188 дугаар тогтоол, НЗДаргын 2014 оны А/188 дугаар захирамжаар "Нийслэлийн 375 жилийн ойн медаль", НИТХ-ын Хүндэт үнэмлэх, Сүхбаатар дүүргийн "Хөдөлмөрийн алдар медаль", дүүргийн ИТХ-ын "Хүндэт өргөмжлөл"-өөр тус тус шагнагдсан хүмүүст ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан нар...
  • 31/10/14

    Улаанбаатар хотын түүх ба соёл сэдвээр хичээл орло...

    Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Б.Ган-Эрдэнэ Юнеско-ийн холбоот БШУЯ-ны лаборатори 45 дугаар сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдад хичээл заалаа. Сурагчид хичээлд идэвхтэй оролцож нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын талаар  мэдлэгийг олж авсан ба хичээлд 45 дугаар сургуулийн захирал, багш...
  • 30/10/14

    Сүхбаатар дүүргийн шилдэг аж ахуйн нэгж байгууллаг...

    Нийслэл хот үүсч хөгжсөний 375 жилийн ойг тохиолдуулан ажил үйлсээрээ тэргүүлж, дүүргийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудыг ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авлаа. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг даргын зөвлөх Р.Оргил, Засаг даргын Хот, нийтийн аж ахуйн тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа нар оролцож шилдэг аж ахуй нэгжээр шалгарсан байгууллагуу...
  • 28/10/14

    Сүхбаатарчууд Нийслэлийн төрсөн өдрөө "нижгэр" тэм...

    Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн “Дүүргийн хөгжилд- Иргэний оролцоо” сэдэвт иргэдийн баяр, нээлттэй өдөрлөгийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, УИХ-н гишүүн Р.Амаржаргал, Нийслэлийн Хот„ байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг ...
  • 27/10/14

    Сүхбаатар дүүргийн иргэдийн баяр хоёрдахь жилдээ з...

    Сүхбаатар дүүргийн иргэдийн баяр өнөөдөр Их Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд хоёрдахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэхүү баяраа “Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” гэсэн уриатай 375 жилийн ойг тохиолдуулан тэмдэглэн өнгөрүүлэв. Уг өдөрлөгт УИХ-н гишүүн Л.Гантөмөр, Р.Амаржаргал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан ...
  • 24/10/14

    Хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргана

     Нийслэлийн 375 жилийн ойн өдрийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын дарга ноён Сүнь Жэнь албаны хүмүүсийн хамтаар Сүхбаатар дүүрэгт зочиллоо.  Зочдыг ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан болон дүүргийн бусад удирдлагууд хүлээн авч уулзан ярилцлаа. Энэ үеэр дүүргийн төдийгүй нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажил, хамтын ажиллагааг шинэ төвшинд гарган хоёр т...
  • 20/10/14

    Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

     Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 14 дүгээр  хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, 7 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013.10.10-ны 133 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх сургалт, оношлогоо, эмчилгээ, арга зүйн зохицуулах зөвлөлийг байгуулах, ажиллах журам”-ын хэрэгжилтийн тухай зөвлөлийн нарийн б...
  • 20/10/14

    Иргэдийн тухыг дээд зэргээр хангасан дүүргийн төв ...

    АНУ-ын Элчин сайдын яамны урд байрлах арван давхар шинэ барилга Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэдэд үйлчлэх төв байр. Тэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадууд нүүн орж, иргэдэд үйлчилж байгаа юм. 2011 онд уг барилгын суурь тавигдсан хэдий ч энэ онд ашиглалтад орсон нь энэ. Барилгын I давхарт угтах үйлчилгээ, нэг цонхны үйлчилгээ, бүртгэлийн хэлтэс болон банк байрлажээ. Цонх бүрт хэлтсүүдийн м...
  • 17/10/14

    Шагнал гардууллаа

    Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ёслол хүндэтгэлийн танхимд энэ сарын нэгэнд ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан нар дүүргийн нийгэм, эдийн засаг, хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж дүүргийн "Хөдөлмөрийн алдар" болон "Хүндэт тэмдэг"-ээр шагнагдсан иргэдэд үнэмлэх тэмдгийг нь гардуулж өглөө.
  • 02/10/14

    Анхдагч нь Сүхбаатар дүүрэг боллоо

    “Ногоон хөгжлийн түншлэл”  Төр, хувийн хэвшлийн үндэсний чуулганаас гаргасан Байгаль орчин, ногоон хөгжлийн салбар дахь төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, оролцогч талуудын ойлголцлыг гүнзгийрүүлж итгэлцлийг бэхжүүлэх уриалгын дагуу Монгол Улсын Засгийн Газрын Байгал орчин, ногоон хөгжлийн яам, Сүхбаатар дүүргийн ИТХ, ЗДТГ, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дэмжлэгтэйгээр Ногоон байгууламжийг бий болгох мэ...
  • 02/10/14

    Ахмад настан азай буурлууд аа

    Ахмад настан азай буурлууд аа.  Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууд та бүхэндээ олон улсын ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, эрүүл энх, зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй сайхан ерөөлийг...
  • 02/10/14

    Эрхэм баян эрдэм ном дэлгэрэх болтугай

    2014-2015 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд болон Улаан Загалмайн хороо хамтран дүүргийнхээ 9, 11, 13, 14, 16, 17, 18, 19 дүгээр хороодын 1-ээс 3 дугаар ангийн зорилтот бүлгийн 8 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулах сайн дурын үйл ажиллагаа өнөөдөр 16.00 цагт дүүргийн Иргэний танхимд боллоо. Уг арга хэмжээнд ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Улаан Загалмайн хорооны дарга Э.Га...
  • 02/10/14

    СБД-ийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болов

    Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар “Дүүргийн 2014 оны төсөвт тодотгол хийх тухай”, “Дүүргийн 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Засаг дарга Д.Бадарсан, “Дүүргийн 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтий...
  • 02/10/14

    Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9...

    Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан 2014 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд хуралдлаа. Хуралдааныг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ удирдан явуулж хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:  Дүүргийн 2014 оны төсөвт тодотгол хийх тухай Засаг дарга Д.Бадарсан Дүүргийн 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Зас...
Нийт 14 хуудас/280 мэдээ