
Монгол Улсын Их Хурал
Нийт 25481 мэдээ байна.
-
26/02/18
О.Баасанхүү: Би том намуудын захиалгаар яваагүй, ж...
УИХ-ын гишүүн О.Баасанхүү 25-р суваг телевизийн Тодруулга буланд оролцож МАХН-ын талаар ярилцлага өгчээ. -Танай намын их хурал саяхан болж, намын шинэ даргаа сонголоо. Та намын даргад өрсөлдөж байсан хүний хувьд хүлээн зөвшөөрөх үү? Асуудал цаашдаа яаж үргэлжлэх вэ? -Намын даргаа сонгоогүй шүү дээ. Огцорсон тогтоолыг л хүчингүй болгосон гэж ойлгож байна. Сонгож байгаа бол өрсөлдүүлэх зарчмаар явах ёстой. Нэг ч өрсөлдүүлээгүй. ... -
26/02/18
Монгол, Кувейтийн харилцааны цар хүрээ өргөжин тэл...
Кувейт улсын тусгаар тогтносны 57 жил, чөлөөлөгдсөний 27 жилийн ойн хүрээнд Кувейт улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас баярын тэмдэглэлт үйл ажиллагааг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэ тэмдэглэлт үйл ажиллагааны хүрээнд Монгол Улс Кувейт улстай 1975 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцан хамтын ажиллагаа, улс төр, эдийн засаг гээд олон салбарт өргөжин хөгжиж байгаад талууд онцолсон байна... -
23/02/18
Олимпиадад амжилттай оролцсон сурагчид Бээжин хото...
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон төрийн түшээдийн нэг болох УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд түүх, нийгмийн ухааны хичээлийн олимпиадыг 2 дахь ажилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн олимпиадад 350 гаруй сурагч хамрагдаж, амжилттай оролцож, шилдгээр шалгарсан 25 сурагч, 4 багш БНХАУ-ын Бээжин хот... -
22/02/18
ЛОББИ хийж, ЛОББИДУУЛЖ байгаагүй гишүүн
Улс төрчдийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг үргэлж хөндөж, эх орны том эрх ашгийн төлөө чин үнэнчээр зүтгэж ажиллана гэдэг тангарагтаа УИХ-ын гишүүд үнэнч байхыг чуулган дээр байнга сануулдаг гишүүн бол Б.Бат-Эрдэнэ. 2014 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулиас "Далай аварга" цолыг хасах асуудлыг хэлэлцэх үед Б.Бат-Эрдэнэ гишүүн “энэ асуудалд санал өгөх нь миний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй” хэмээн ү... -
22/02/18
"Жаст"-ын Батхүүгийн хураагдсан хөрөнгөөр Эрдэнэти...
Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд алдах магадлалтай болсон учраас олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал маргаан дагуулаад байна. Арбитрын шүүхийн шийдвэр эцсийнх учраас өр төлбөрийг төлөхөөс аргагүй гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол нөгөө хэсэг нь дотоодын шүүхээр дахин авч хэлэлцэх боломжтой гэсэн асуудлыг ярьж байна. Засгийн газар хуурамч гэгдэх гэрээг монголдоо авчираагүй хэрнээ энэ ... -
22/02/18
Малын эрүүл мэндийг төр хяналтандаа авлаа
Монгол Улс дан уул уурхайд түшиглэлгүй, хосломол эдийн засагтай байх ёстой. Харин тэр нь мал аж ахуйн салбар юм гэж төрийн удирдлагууд үздэг. 2017 оны 12 сарын мал тооллогоор гэхэд л Монгол Улс 66.2 сая толгой малтай болсон байна. Жилд 3 их наяд төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгаа байдаг ч өдийг хүртэл мал аж ахуйгаа түшиглэж эдийн засгаа сэргээж чадаагүй байгаад эдийн засагчид шүүмжлэлтэй ха... -
21/02/18
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Ам нээвэл" нэвтрүүлэгт ...
УИХ-ын гишүн Х.Нямбаатар 25-р суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт оржээ. -Нохой жил хүмүүст их ээлтэй, сайхан жил гэж ярьдаг. Таны хувьд ямар жил гарна гэж бодож байна? Ялангуяа монголын эдийн засгийн хувьд ямаршуухан жил байна гэж төсөөлж байна? -Шинийн 1-ний өглөө хэсэг залуучуудтай нийлж Сонгинохайрхан уулын орой дээр гарч, ургахын нар хараад, уул хангайтай золгоод буусан. Буухад хуваргууд ирээд, нар шинжээд зогсож бай... -
21/02/18
С.Эрдэнэ зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох ту...
Ахмадуудын 90 хувь, худалдаа эрхлэгчдийн 80 гаруй хувь, багш, ажилчдын 95 хувь нь тэтгэврийн, бизнесийн болон хэрэглээний зээлтэй байна. Зээлтэй иргэдийн хувьд зээлийн хүү бууруулах нь тэдний нуруун дахь ачааг хөнгөрүүлэх боломж гэж харж байна. Зээлийн хүүг багасгах шийдвэртэй алхам хийж чадахгүй хүчээр бууруулж болохгүй гэж эмзэглэж хандсаар өдий хүрсэн. Одоогийн байдлаар банкуудын дундаж хүү нь 20 орчим хувьтай байна. Иргэдэ... -
21/02/18
Аймгийн аварга малчид зөвлөлдлөө
Баянхонгор аймагт аймаг сумдын аварга малчдын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр өвөл, хаврыг өнөтэй давах, мал аж ахуйд түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчид байгалиа хамгаалахад хэрхэн оролцох зэрэг олон асуудлыг хэлэлцлээ. 2017 оны мал тооллогын дүнгээр Баянхонгор аймгийн мал сүрэг 5 төрөлд өсч, 4 сая 587 мянган толгой мал тоолуулснаар улсдаа эхний тавд орж, ямаан сүргээрээ нэгдүгээрт, тэмээн сүргээрээ хоёрдугаар... -
21/02/18
Хөвсгөл аймгийн 2 суманд түргэн тусламжийн автомаш...
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай, хүртмэжтэй үзүүлэхэд нэн шаардлагатай зүйл бол түргэн тусламжийн автомашин байдаг. Хөвсгөл аймгийн Арбулаг, Эрдэнэбулган сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн яамнаас 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 176 түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн бөгөөд зудын нэ... -
21/02/18
Архангай аймагт БСШУСЯ-наас хөрөнгө оруулах 8 төсө...
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” тушаал гарч нийт 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төслийн тендерийг зохион байгуулах эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Энэ хүрээнд БСШУС-ын яамнаас Архангай аймагт 2018 онд хэрэгжүүлэх урсгал засвар, хөрөнгө оруулалт хийх төслийн дэлгэрэнгүй мэдээ... -
20/02/18
Улсын АВАРГА малчдын урд УРТ ЗАМ бий
Говь-Алтайн нурууны эхлэл Баянцагааг хайрхан урдханд манантаж, Монгол алтайн нурууны төгсгөл Гичгэнэ уул хойхно дүнхийсэн, армаг тармаг цастай, харгана, шавагнаас өөр нүдэнд торох зүйлгүй хөндийгөөр давхиж явна. Хүйтэн, салхитай өдрийн тэнгэр улам ч өнгөлөг болж, тод, тунгалаг цэнхэртэх нь хараад л баймаар. Тэнгэрт бөртийх ч үүлгүй хэрнээ Баянцагаан хайрхны оройд бөөн үүл уяатай мэт харагдав. “Өвөл уулын оройд үүл... -
20/02/18
Хөвсгөл аймгийн АЛДАРТНУУД
Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө улс, эх оронд хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан улсын сайн малчин, улсын сайн тариаланч, улсын аварга фермер гээд улсын шилдгүүд тодордог. Энэ жил Хөвсгөл аймгийн малчид, тариаланчид үр шимээрээ, хөдөлмөр, зүтгэлээрээ гаргасан амжилтын талаар MNB телевиз сурвалжлага бэлтгэжээ. Улсын аварга малчин, тариаланчийн шагналыг гардуулахаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулса... -
20/02/18
М.Өлзийбат: Малчид бэлчээр нутгаа хамгаалахын тулд...
Энэ жил 235 мянган толгой мал тоолуулсан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас сүүлийн 3 жил дарааллан улсын аварга малчин төрсөн. Энэ жил аваргын болзол хангасан М.Өлзийбатын хувьд малынхаа сүргийн бүтцэд илүү их анхаардаг гэдгээ хэлж байна. 1989 онд цэргийн албанаас халагдаж ирснээсээ хойш тасралтгүй мал маллаж байгаа М.Өлзийбат нь нэгдэлд малчнаар ажиллах хугацаандаа малаа тарга хүч авахуулах, төлийг нь бойжуулж ашиг ш... -
20/02/18
М.Баянжаргал: Зуны дэлгэр цагт 200 орчим литр сүү ...
Малчин хүний хөдөлмөр барагдашгүй их. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл өвлөөс зун, зунаас өвөл гээд борви бохисхийлгүй хөдөлмрөлсний үр дүнд таван хошуу малаа төрөл бүрээр нь өсгөж, ашиг шимийг нь хүртэж явдаг. Энэ л жишгээр хөдөлмөрлөж яваа Хөвсгөл аймгийн Улаан-Үүл сүмийн малчин М.Баянжаргал улсын аварга саальчин гэсэн эрхэм хүндтэй шагналын эзэн боллоо. Түүний хөдөлмөрч хичээнгүй зан улсын аварга саальчин гэсэн шагналын... -
20/02/18
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өдгөө нас сүүдэр 100 ...
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр Монгол Улсын өндөр настнуудын нэг буюу өнөө жил 100 насны сүүдэр зооглож байгаа Д.Норов гуайн амар мэндийг мэдэн золгож, хүндэтгэл үзүүллээ. Норов гуай 1918 онд Халхын Сайн ноён хан аймгийн Цогтой гүн Лха Дашдоржийн хошуу одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт Дандардоржийн 11 хүүхдийн 7 дугаар охин болж төржээ.... -
20/02/18
Аварга малчин Г.Сүхбаатар Цагаан-Уул үүлдрийн хони...
Аварга малчид малын үүлдэр угсааг сайжруулахад анхаарч байна. Тухайлбал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин Цагаан-Уул үүлдрийн хонио өсгөн үржүүлж байна. 1997 оноос хойш эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж байгаа улсын аварга малчин Г.Сүхбаатар 1500 гаруй толгой малтай. Тэрээр малын тарга тэвээрэг, ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд малдаа үржил селекц хийхэд ихээхэн анхаардаг. Тухайлбал хамгийн сүүлд гэхэд Цагаан-У... -
19/02/18
-
19/02/18
Малчдын 9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж ...
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг UBS телевизийн "Энэ сэдвээр" зочны ярилцлагын цагаар тодруулга өгчээ. -Таны санаачилсан малчдын нийгмийн хамгааллыг сайжруулсан 2 ч хууль батлагдсан. Хууль батлагдаад энэ оноос хэрэгжээд эхэллээ. Энэ хуулийн хүрээнд хичнээн малчин хамрагдах тооцоотой байна вэ? -Малчин хүний хөдөлмөр бол амаргүй, хүнд хөдөлмөр. Хоёр нарны хооронд ээлжийн амралтгүй, цаг наргүй хөдөлмөрлөж байдаг. Байгалийн х... -
19/02/18
Нийт аймгуудад өвөлжилт хүндэрч байна
Өнгөрсөн жил зуншлага тааруу байснаар өвөлжилт нийт аймгуудад хүндэрчээ. Жишээ нь Архангай аймгийн 19 сумын 16 нь өвөлжилт хүндэрсэн, зудтай болон зудархуу байна. Монгол орны хувьд өнгөрсөн зун нийт нутгаар зуншлага тааруу өвсний гарц муутай байсан нь өвөлжилт хүндрэх шалтгаан болоод байна. Өвөлжилт хүндэрсэн сумдад цаст тал газартаа 20-45 см, гуу жалга хэсэгтээ 90-110 см-ийн зузаантай байгаа учраас малын бэлчээрлэ...
Нийт 1275 хуудас/25481 мэдээ