Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 26208 мэдээ байна.
  • 14/11/22

    2023 онд Завхан аймагт улсын төсвийн хөрөнгө оруул...

    2023 онд Завхан аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 127.8 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй 40 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. ...
  • 14/11/22

    Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн Х.Угтахбаяр дарга...

    Ирэх онд 40 жилийн ойгоо угтах тус үйлдвэрийн инженер техникийн ажилчдын хувьд 2022 он түүхэн амжилтууд давхацсан жил болж буйг тэд бахархан ярилаа. Үйлдвэрийн түүхэнд анх удаа 7-р сард 70,150 тонн цемент үйлдвэрлэж, хоногийн үйлдвэрлэл 3,600 тонн хүрсэн амжилттай ажиллаж байгаа юм байна. Үйлдвэр одоогоор хэвийн ажиллаж хоногт 2,000 тонн цемент үйлдвэрлэж байна. Эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж буй Та б...
  • 14/11/22

    Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын сурагчдын төлөөлөл...

    Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант ЕБС-ийн М.Мөнхтуул багштай 10А ангийн сурагчид хүрэлцэн ирж Төрийн ордны үйл ажиллагаатай танилцан, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татууллаа.
  • 14/11/22

    "Авьяаслаг Хэнтийчүүд-2022" урлагийн наадамд 500 о...

    Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Авьяаслаг Хэнтийчүүд-2022” урлагийн наадам тав дахь удаагаа боллоо. Хэнтий нутгийн залуучуудын эв нэгдлийг бэхжүүлэх, шинэ, залуу авьяастнуудыг тодруулах зорилготой тус наадамд Хэнтий аймгийн 12 сумын 13 багийн 500 гаруй оюутан залуучууд хамрагджээ. Багууд гоцлол дуу, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, гоц авьяас, гоцлол хөгжим, ...
  • 14/11/22

    Дорноговь аймагт 2023 онд улсын төсвийн шилжих хөр...

    Монгол Улсын 2023 оны төсөв /2022.11.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдлаа. 2023 оны улсын төсөвт шинэ бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдэхгүй бөгөөд эхлүүлсэн ажлуудаа бүрэн дуусгахаар зорьж байна. 2023 оны улсын төсөвт Дорноговь аймагт Хүүхдийн зуслан, Хүүхдийн парк, Ахмадын сувилал, Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар, 800 хүний суудалтай Саранхөхөө театр, 320 суудалтай сургуулийн барилгын өргөтгө...
  • 14/11/22

    Дорноговь аймгийн Сайхандулаан сумын иргэдийн төлө...

    /2022.11.11/-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ-ын төлөөлөгчид, Төрийн албан хаагчид, малчдын төлөөлөл Төрийн ордны Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсөв /2022-11-11/-ний өдөр батлагдсантай холбогдуулан аймагтаа хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар Сайхандулаан сумын иргэддээ танилцуулж, харилцан санал солилцлоо....
  • 14/11/22

    "COP27" хурал Египет Улсын Шарм Эл Шейх хотод зохи...

    Энэ удаагийн COP27 хурлаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна. Үүний нэг нь 2015 онд хэлэлцэж 2016 онд батлагдсан Парисын гэрээний хэрэгжилтийн асуудал юм. Тус гэрээний хүрээнд цөөнгүй зорилт дэвшүүлсний нэг нь 2030 он гэхэд нүүрс хүчлийн хийн ялгарлыг 45 хувиар бууруулах, дэлхийн дулаарлын хэмжээг цельсийн 1.5 градус хэмээс доош байлгах юм. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай COP27-ын өмнө олон нийтийн хүртээл болсон ...
  • 14/11/22

    2023 оны улсын төсөв эцэслэн батлагдлаа

    УИХ-ын намрын ээлжит чуулганы 2022.11.11-ний өдрийн хуралдаанаар Монгол улсын 2023 оны төсвийг хэлэлцэн баталсан билээ. 2023 оны төсвийн онцлог: Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, алслагдсан аймаг, сум дүүргийг дэмжих төсөв байна. Тухайлбал, хотоос орон нутагт бизнесээ шилжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл, шилжин амьдрах иргэдэд 3 хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээл олгох юм. 2023 онд, Бол...
  • 14/11/22

    Булган аймагт 33 бүтээн байгуулалтын ажил үргэлжил...

    Булган аймагт ирэх онд 93.7 тэрбум төгрөгийг төсөвт өртөг бүхий 33 бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлэхэд 42.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Тухайлбал: Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 31.08 км /Булган, Хишиг-Өндөр сум/ 16,855.5 сая Боловсролын салбарын тоног төхөөрөмж /Булган/ 1,244.7 сая Сумын төвийн хатуу хучилттай авто зам, 1.8 км /Булган, Дашинчилэн сум/ 1,332.4 с...
  • 14/11/22

    Говьсүмбэр аймгийн "Нөхөрлөл-2022" спортын бага на...

    "Нөхөрлөл-2022" спортын 3 төрөлт анхдугаар бага наадам Улаанбаатар хотноо боллоо Уг наадамд Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 1988-2021 оны үе үеийн төгсөгчид буюу нийт 1400 гаруй хүн оролцож хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдсөн юм. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 2017 оноос "Их соёл-Эх үндэс" хөтөлбөрийг тойрогтоо хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд боловсрол, соёл спортын салбараа дэмжиж ирсэн юм. Тэрээр "Нөхөрлөл...
  • 14/11/22

    "Шинэ хөдөө" төслийн хүрээнд эрлийз бух малчиддаа ...

    Энэ жилийн "Шинэ хөдөө" төслийн 40 цэвэр герефорд болон 30 толгой F1 буюу эрлийз бухууд малчид даа тараагдлаа.
  • 14/11/22

    СХД-ийн 27-р тойрогт 21 төсөл хэрэгжихээр болжээ

    Улсын Их Хурлаас 2023 оны төсвийг хэлэлцэн батлахдаа шинээр хөрөнгө оруулалтын ажил тусгахгүй байх, одоо ажил нь үргэлжилж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг дуусгах, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын ажлыг тэргүүн ээлжинд шийдвэрлэх, хүүхэд хамгааллын арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх болон бусад онцлог бодлого чиглэлийг баримталсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойргийн хэмжээнд улсын төсвийн...
  • 14/11/22

    “Хаданд сийлсэн эртний урлаг” тусгай үзэсгэлэн Мон...

    Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 20 жилийн ойд зориулан БШУЯ, Монголын Үндэсний музей хамтран “Хаданд сийлсэн эртний урлаг” тусгай үзэсгэлэнг нээлээ. Хадны зураг эртний нүүдэлчдийн түүхийн нэгэн чухал сурвалж, тухайн үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан археологийн дурсгал юм. Монгол Улсын төдийгүй нийт хүн төрөлхтний соёлын өвийн нэг болсон хадны зургийн дурсга...
  • 14/11/22

    “Тэрбум мод сан" БШУЯ-тай харилцан ойлголцлын сана...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох зорилгоор “Тэрбум мод сан” байгуулагдлаа. Тус сан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, сангийн ойжуулалт, ойг нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлыг зохион байгуулахаар БШУЯ, БОАЖЯ, НЗДТГ-тай харилцан ойлголцлын санамж бичиг ...
  • 14/11/22

    Сэлэнгэ аймагт 100 тэрбум төгрөгийн төсвөөр 37 төс...

    УИХ-ын намрын ээлжит чуулганы 2022.11.11-ний өдрийн хуралдаанаар Монгол улсын 2023 оны төсвийг хэлэлцэн баталсан билээ. 2023 оны төсвийг  Хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжиж, эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлнэ. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ бүрэн дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлнэ. Улаанба...
  • 14/11/22

    Архангайн хүүхэд, залуус "чийрэгжүүлэлт, усан спор...

    2012 онд Архангай аймгийн удирдлагаар ажиллаж байхад санаачилж, улмаар зураг төсвийг төсөвт тусгуулж байсан аймгийн хүүхэд залуучуудын чийрэгжүүлэлт, усан спортын төвийн барилгыг ашиглалтад өгөхөөр бэлдэж байна. Уг спортын төв ашиглалтад орсноор хүүхэд залуус усан спортоор хичээллэж, бие бялдраа хөгжүүлэхийн сацуу чөлөөт цаг аа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болно. ...
  • 14/11/22

    Цэцэрлэг хотын худалдааны гудамж цэвэр, бохирын нэ...

    Архангай аймгийн Цэцэрлэг хотын худалдааны гудамж,  улсын төсвийн сахүүжилтээр цэвэр, бохирын нэгдсэн сүлжээнд холбогдлоо.
  • 14/11/22

    Баянгол дүүргийн “Ахмадын урлагийн их наадам” болл...

    Ахмад үеийнхэн бол цаглашгүй их билиг ухаан, эрдэм мэдлэг, хөдөлмөр үйлсээрээ өнөөдрийн тусгаар Монгол Улсаа цогцлуулан хөгжүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээсэн бахархан дуурсагдах гавьяатай, үлгэрлэн дуурайх үнэт зүйлстэй эрхэм хүмүүс билээ.   Тиймээс УИХ-ын гишүүн Х.Ганхуяг БГД-ээс сонгогдсон гишүүний хувьд дүүргийнхээ нийт ардын авьяастан, ахмадуудын дунд “Урлагийн их наадам”-ыг санаачлан зохион байгу...
  • 14/11/22

    УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Гадаадын иргэн, харьяат...

    УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж гадаадын иргэдийн бүртгэл, хяналт, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудлын талаар санал солилцлоо.​Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр болон даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Гадаадын ирг...
  • 14/11/22

    УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Архивын ерөнхий газарт ...

    УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Архивын ерөнхий газарт ажиллаж архив, албан хэрэг хөтлөлтийн талаар болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудлын талаар санал солилцлоо. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо. Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар Архив, албан хэрэг ...
Нийт 1311 хуудас/26208 мэдээ