Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 26208 мэдээ байна.
  • 14/11/22

    УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тойрогтоо ажиллав

    Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдээр Баянгол дүүргийн 6, 8, 13, 14-р хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. Энэ үеэр 2020-2022 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм. Мөн цаашид шаардлагатай хуулийн төслүүдийг санаачлан, өөрийн чадах хэмжээнд дүүрэгт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн ажиллах болно хэмээлээ. ...
  • 14/11/22

    Дархан-Уул аймагт 2023 онд 41 бүтээн байгуулалтын ...

    Улсын Их Хурлын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийг хэлэлцэн баталлаа. Дархан-Уул аймагт нийт 90 тэрбум төгрөгийн 41 бүтээн байгуулалтын ажиллууд 2023 оны нэгдсэн төсөвт тусгагдлаа. ...
  • 14/11/22

    Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөл Төрийн ордонд з...

    Баянгол дүүргийн маань 8 болон 32 дугаар хороодын ажлын албаны хамт олон өнөөдөр Төрийн ордонд зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. ...
  • 14/11/22

    Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг эн...

    Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч буй Ховд аймгийн Мянгад сумын уугуул иргэдийнхээ төлөөллийг хүлээн авч уулзлаа. /2022-11-11/ Тэд Мянгад сумынхаа 1000 иргэн гарын үсгээ зурсан хүсэлт өргөдлийг уламжилж байна. Халзан Бүрэгтэй уулын асуудал бол зүгээр нэг ашигт малтмал хайх олборлох асуудал биш иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй шууд холбоотой асуудал юм. Тийм болохоор: Нэгт, Иргэдийн мэдэх эрхийг хангах Хоёрт, Хайгу...
  • 14/11/22

    "Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал” ...

    Тус хуралд оролцож буй дэлхийн улс орнуудаас 15 улсын сайд өөрийн улсын цахим хөгжлийн тухай танилцууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол улсын цахим хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, бий болж буй боломжууд, цаашдын чиг хандлага,ОУ-ын хамтын ажиллагааны хүрээнд илтгэл тавьсан юм. Тус хурлын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-ын Шинжлэх Ухаан, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн сайд Ли Жон Хо-той санал солилцлоо. Сайд Н.Учрал: Хо...
  • 14/11/22

    Цэнхэр, Төвшөрүүлэх суманд ажиллаж, өвөлжилтийн бэ...

    Архангай аймгийн Цэнхэр суманд очиж, сумын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл базаасан байдал, сум орны аж ахуй, ажил төрлийн мэдээлэл солилцож, санал солилцлоо. Сургууль, цэцэрлэгт шаардлагатай байсан компьютер, зургийн аппарат, өнгөт принтер болон бусад тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Сургуулийн дотуур байрыг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Төвшрүүлэх суманд очиж, сумын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл базаасан байд...
  • 14/11/22

    Баянзүрх дүүрэгт улсын төсвийн 46.175 тэрбум төгрө...

    Монгол улсын 2023 оны төсөв батлагдлаа. /2022-11-11/ Сонгогдсон Баянзүрх дүүрэгт улсын төсвийн 46.175 тэрбум төгрөгөөр 39 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөлөө. Үүнд: Жишиг гудамж Гэр хорооллыг холбосон авто зам, явган зам, гэрэлтүүлэг 50 ортой эмнэлгийн барилга Цэцэрлэг сургуулийн барилга шинээр барих, өргөтгөх Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн барилга Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт зэрэг олон шаардлагатай ажлу...
  • 14/11/22

    Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн зарим ...

    Нийгэм эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ цаг үед Баянзүрх дүүрэгт шаардлагатай тохижилт, бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж, нойр хоолгүй ажиллаж буй Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн зарим ажилтан алба хаагчдад шаардлагатай өргөө цагаан гэрийг хүлээлгэн өглөө. ...
  • 11/11/22

    Баянгол дүүрэгт 2023 онд 72,5 тэрбум төгрөгийн хөр...

    Улсын их хурлын өнөөдрийн чуулганаар ирэх 2023 оны улсын нэгдсэн төсвийг хэлэлцэн баталлаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй Баянгол дүүргээс сонгогдсон гишүүд шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын санхүүжилтийг улсын нэгдсэн төсөвт тусгууллаа. Ингэснээр Баянгол дүүрэгт 39 төсөл арга хэмжээнд нийт 72,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр болж байна.
  • 11/11/22

    Б.Бат-Эрдэнэ: Спорт гэдэг тухайн улс орны хөгжлийн...

    Зүүн Азийн есөн үндэсний олимпын хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Тус наадмын бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах спортын холбоодтой өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Улаанбаатар-2023” Зү...
  • 11/11/22

    Дархан-Уул аймагт 40 бүтээн байгуулалт өрнөнө

    Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны улсын төсөв хэлэлцэгдэн батлагдлаа. (2022.11.11) Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүдийн хамтын зүтгэлээр ирэх онд нийт 92.3 тэрбум төгрөгийн санхжүүжилтээр 40 бүтээн байгуулалт, төсөл хийгдэхээр боллоо. Дэлхийн эдийн засгийн хямрал болон манай улсын хэмнэлтийн горимтой холбоотойгоор шинээр ажил тусгалгүй аль болох өмнө хийгдэж байсан ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр болж ...
  • 11/11/22

    УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Урьдчилан сэргийлдэг т...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.11\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсож байна.  Эл асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.  УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Монгол улсын хөдөлмөрийн насны хүн амын нас баралтын 7...
  • 11/11/22

    Сэлэнгэ аймагт 2023 онд 28 төсөл арга хэмжээ бүрэн...

    Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа. Сэлэнгэ аймагт нийт 96,814.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 36 төсөл арга хэмжээ хэрэгжихээс 2023 онд 40,407.1 тэрбум төгрөгөөр санхүүжиж, 28 төсөл арга хэмжээг бүрэн дуусгахаар батлагдсан юм. Сүхбаатарчуудынхаа дулаан өвөлжих, “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж улсын төсвийн татаас хөрөнгө 2022 онд 980 сая төгрөг байсныг нэг тэрбум төгрөгөөр н...
  • 11/11/22

    УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Эмийн үнийн өсөлтийг зохи...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.11\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсож байна.  Эл асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.  УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Тэтгэвэрийн хэмжээ нэмэгдсэн боловч хүнс, эмийн үнэ өссөн...
  • 11/11/22

    УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Гадаад руу гарч буй мөнг...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.11\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсож байна.  Эл асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.  УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монгол улс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг маш ...
  • 11/11/22

    Зүүн Азийн залуучуудын наадамд хамтран ажиллах спо...

    Зүүн Азийн есөн үндэсний олимпын хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Тус наадмын бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах спортын холбоодтой өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Улаанбаатар-2023” ...
  • 11/11/22

    Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа

    Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ирэх 2023 оны төсвийн онцлог: Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, үрэлгэн байдлыг хязгаарлах зэргээр ...
  • 11/11/22

    УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Эмийн даатгалын хөнгөлө...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.11\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсож байна.  Эл асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.  УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багийн иргэн Түвшин...
  • 11/11/22

    Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Гада...

    Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж гадаадын иргэдийн бүртгэл, хяналт, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудлын талаар санал, солилцлоо. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр болон даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.  Гадаадын иргэн, харьяатын газрын дар...
  • 11/11/22

    Мексикийн Нэгдсэн Улсын Конгресс дахь парламентын ...

    Монгол Улсын Их Хурал, Мексикийн Нэгдсэн Улсын Конгресс дахь парламентын бүлгийн гишүүд өчигдөр (2022.11.09) цахим уулзалт хийж, энэ үеэр Мексикийн Нэгдсэн Улсын Конгресст Мексик-Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулсныг албан ёсоор зарлах ёслолын ажиллагаа боллоо. Цахим уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Мексикийн парламентын бүлгийн дарга Т.Доржханд, Улсын Их ...
Нийт 1311 хуудас/26208 мэдээ