
Монгол Улсын Их Хурал
Нийт 26772 мэдээ байна.
-
17/12/21
Ж.Батжаргал: Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй...
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2021.12.15/ хуралдлаа. Хурлаар Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийн тайланг сонслоо. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.... -
17/12/21
Ханх-Мондын боомт олон улсын зэрэглэлтэй боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1994 оны 8 сарын 10-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг байгууллаа. Энэхүү протокол байгуулагдсанаар Хөвсгөл аймгийн Ханх сумын Ханх-Мондын боомт олон улсын зэрэглэл... -
17/12/21
Хан-Уул дүүргийн иргэдэд зориулагдсан хууль зүйн з...
Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон Г.Амартүвшингийн зүгээс дүүргийнхээ иргэд, ААН-үүдэд хуулийн мэдлэг олгох, тэдэнд тулгамдаж буй хууль зүйн асуудлуудад зөвлөгөө өгөх, дэмжих зорилгоор цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл дөрөв дэх удаагийн сургалт 2021.12.24-ний өдөр 12:30 цагаас "Бэлэглэлийн гэрээний эрх зүйн зохицуулалт, Өв залгамжлалын эрх зүйн зохицуулалт" сэдвээр зохион байгуулагдах гэж байна. Сургалт... -
17/12/21
Сургуулийн өмнөх боловсролд анхаарч ажиллалаа
УИХ-ын гишүүн Д.Батлут 2021 онд тойрогтоо хийсэн ажлуудаас онцлон хүргэж байна. Сургуулийн өмнөх боловсролд анхаарч ажилласны дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Булаг, Баянбулаг багийн нутаг дэвсгэрт нийт 300 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан юм. - 2021.01.21 – Булган багийн 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг барьж ашиглалтад оруул... -
17/12/21
Х.Нямбаатар: Хувь хүний орон зайд камер байршуулах...
Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, нийтийн мэдээллийн тухай хуулиудыг УИХ эцэслэн баталж, ирэх оны тавдугаар сараас хэрэгжиж эхлэхээр боллоо. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийсэн юм. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим шилжилтийг хийхэд шаардлагатай байгаа хуулийг УИХ-аас эцэслэн баталлаа. Нийтийн ... -
17/12/21
Ц.Туваан: Эрэгтэй хүн 65 хүрээд дунджаар жил орчим...
Нийгмийн дунд хүлээлт ихтэй байсан Нас барсан иргэний тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Ц.Туваанаас тодруулга авлаа. -Таны өргөн барьсан хуулийн төсөл нийгмийн дунд хүлээлт ихтэй байсныг хуульчид болон судлаачид ярьж, бичиж байна. Уг хуулийн төслийнхөө талаар тайлбарлахгүй юу? -Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450 мянган тэтгэвэр авагч бий. Үүнээс нас барсны дараа тухайн хүн зээлтэй б... -
17/12/21
Хууль зүйн алба байгуулагдсаны 110 жилийн ойд зори...
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол улсад Хууль зүйн алба байгуулагдсаны 110 жилийн ойд зориулсан “Монгол улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал сэдэв”-т олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. Эрдэм шинжилгээний хурлын үеэр хувийн эрх зүйд хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилт алдаа, оноо цаашид шийдвэрлэх тулгамдсан асуудлын талаар болон Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хорооноос бар... -
17/12/21
С.Ганбаатар: 'Рио Тинто' буулт хийж байгаа нэрийдл...
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай "Рио Тинтоо"-гоос ирүүлсэн таван саналын талаар тодрууллаа. -"Рио Тинто" группээс Монголын Засгийн газарт таван санал тавьж, манайх хүлээн авах шийдвэр гаргалаа. Энэ таван саналыг манай ажлын хэсэг, Засгийн газрын зорилго мөн үү? -"Рио Тинто" Монголын Засгийн газар, ард түмний өмнө буулт хийж байгаа нь олон жилийн, олон хүний хөдөлмөр. Үүнийг үнэлэх ёстой. Харин "Рио... -
17/12/21
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг байгуулагдсаны 90 ...
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төрөлх нутгийнхаа ард иргэдийн эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэж яваа цагаан нөмрөгт баатрууд, эмч мэргэжилтнүүд, үе үеийн ажилтан албан хаагчид та бүхэндээ Хөвсгөл аймагт Нэгдсэн эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ойн байрын мэндийг дэвшүүлж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөсөн байна. Тэрээр цар тахалтай нүүр тулсан хүндхэн цаг үеийг даван туулж 90 жилийн ойгоо угтаж буй Нэгдсэн эмнэлгийн хамт о... -
16/12/21
Б.Бат-Эрдэнэ: Хууль батлагдсанаар нийтийн эрх ашги...
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: "Хуулийн төсөл сайн боловсруулсан байна. Ажлын хэсэг сайн ажиллажээ. Хууль батлагдсанаар Үндсэн хуульд заасан Монгол Улсын төрийн эрх барих... -
16/12/21
Х.Нямбаатар: Эдийн засгийн хөгжлийг дэмжсэн эрх зү...
Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсэн хөгжиж 110 жилийн ардаа үджээ. Өнгөрөгч 110 жилийн хугацаанд хууль эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлж хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд дотоод хэргийн бодлогыг манай улс хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл өнөөдөр /2021.12.16/ орчин цагийн хууль зүйн алба үүсч хөгжсөний ойн өдрийг тохиолдуулан "Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал" с... -
16/12/21
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
Улсын Их Хурал өнөөдөр 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийг баталлаа. Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм. Хуулийн төс... -
16/12/21
-
16/12/21
-
16/12/21
АНЭУ-аас олгодог тэтгэлгийг магистр, докторын түвш...
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан АНЭУ-ын Боловсролын сайд Хуссейн Иврахим Аль Хаммадитай уулзлаа. Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газраас жил бүр манай улсын 2 оюутныг бакалаврын түвшинд суралцуулах тэтгэлэг олгож ирсэн. Энэ тэтгэлгийн тоог нэмэгдүүлж, магистр, докторын түвшинд оюутан сургах боломж олгохыг Л.Энх-Амгалан сайдын зүгээс хүссэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн хүрээнд бакал... -
16/12/21
Х.Болорчулуун: Энэ хууль батлагдсанаар салбарын, я...
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: "Парламенттай бүх орнуудад, ялангуяа хөгжилтэй орнуудад дандаа байдаг ийм хууль. Манайх парламентийн засаглалтай 30 жил болсон атлаа огт хэрэгжээгүй. Хүнээр бол өрөөсөн гараараа ажиллаад байсан гэсэн үг. Хууль га... -
16/12/21
Б.Жаргалмаа: Шинээр авсан Боинг онгоцны төлбөр дуу...
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.16/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: "Сэлбэг тоног төхөөрөмж гэж орж ирсэн... -
16/12/21
Х.Болорчулуун: Эрүүл мэндийн салбарт түргэн шуурха...
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Гаалийн татварыг нэмж байж үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах ёстой. Хийж чаддаггүй зүйл, тухайлбал онгоцыг гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх нь зөв л дөө. Онгоцны татвар, га... -
16/12/21
С.Бямбацогт: Онгоц болон сэлбэг хэрэгслийг татвара...
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.16/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр бол... -
16/12/21
Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын хуулийн т...
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах...
Нийт 1339 хуудас/26772 мэдээ