2021.12.17

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төрөлх нутгийнхаа ард иргэдийн эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэж яваа цагаан нөмрөгт баатрууд, эмч мэргэжилтнүүд, үе үеийн ажилтан албан хаагчид та бүхэндээ Хөвсгөл аймагт Нэгдсэн эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ойн байрын мэндийг дэвшүүлж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөсөн байна.

Тэрээр цар тахалтай нүүр тулсан хүндхэн цаг үеийг даван туулж 90 жилийн ойгоо угтаж буй Нэгдсэн эмнэлгийн хамт олныхоо хүсэлтийн дагуу өвчтөний хяналтын монитор 2 ширхэг, суурин компьютер 30 ширхгийг шийдвэрлүүлж, баярын өдрөөр нь гардууллаа. Мөн аймгийн Эрүүл мэндийн газарт 10ш суурин компьютер, Зооноз өвчин судлалын төвд 2ш суурин компьютерыг тус тус шийдвэрлүүлж гардуулан өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn