
Монгол Улсын Их Хурал
Нийт 25541 мэдээ байна.
-
17/09/21
Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр АНУ-ын Эл...
Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр өнөөдөр (2021.09.17) АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Келли Базби, Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченг нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол, Америкийн парламентын хамтын ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын АНУ-д хийж буй албан ёсны айлчлалтай уулзалт давхцаж бай... -
17/09/21
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүйг хүлэ...
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүйг хүлээн авч уулзлаа. Хөршийн харилцаа, хоёр улс хоорондын худалдааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь Монгол, Х... -
17/09/21
УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилсан Англи хэлн...
УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар Монгол дахь Австралийн Элчин сайдын яам, Австрали улстай хамтарсан Англи хэлний мэдлэгийн түвшинг ахиулах 3 сарын онлайн сургалт явагдсан. Уг сургалтыг Австрали улсын Мелборн хотын олон улсын мэргэшсэн англи хэлний багш Guenter Brook удирдан явуулжээ. Хөл хориотой хүнд цаг үед багш нарт оюуны том хөрөнгө оруулалт хийж, сургалтад хамрагдах боломжийг олгосон УИХ- ын гишүүн Балжиннямын Бая... -
17/09/21
Энэ жил нийт үрийн 30 хувийг шинэчилсэн нь ургацын...
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны ажилтай танилцлаа. Энэ үеэр сайд З.Мэндсайхан намрын ургац хураах бэлтгэл, ургацын урьдчилсан баланс, махны үйлдвэр, эрчимжсэн мал ахуй болон тэргүүлэх ач холбогдолтой дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл зэрэг өргөн хүрээнд мэдээлэл өгч, санал солилцлоо. Ургацын урьдчилсан балансаар, 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай,... -
17/09/21
Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Элчин сайд Цай Вэ...
Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Б.Баттөмөр өнөөдөр (2021.09.17) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүйг хүлээн авч уулзлаа. Байнгын хорооны дарга Б.Баттөмөр сайн хөршийн харилцаа, хоёр улс хоорондын худалдааг хөгжүүлэхэд Элчин сайдын оруулж буй үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаа... -
17/09/21
“Үндэсний бичиг соёл, номын өдөр” нээлтээ хийлээ
Төв талбай дээр “Үндэсний бичиг соёл, номын өдөр”-ийн нээлт боллоо. Уг арга хэмжээг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам мэндчилгээ дэвшүүллээ. “Номын мэргэн ахан дүүсийнхээ дүүрэн бэлгэтэй, түвшин жаргалтай энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай өнөөдөр ном туурвин бүтээсэн мэргэд, номд шимтэн дурладаг уншигч олноор дүүрч, монголчууд номын ертөнцөөр аялж,... -
17/09/21
Хөвсгөл аймагт боловсрол, соёлыг дэмжих хөтөлбөр х...
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж байгаа билээ. Хөвсгөл аймагт 2020 онд Боловсрол, соёлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг 39 байгууллагад улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэн, хүлээлгэн өгчээ. Харин энэ онд Хөвсгөл аймгийн хэмжээнд улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, соёлыг дэмжих хөтөлб... -
17/09/21
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хөшө...
Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Ю.Цэдэнбал агсны төрөл төрөгсөд бусад албаны хүмүүсийн хамт Ю.Цэдэнбалын хөшөөнд цэ... -
17/09/21
Х.Ганхуяг: Энэ хуулиар зөвшөөрөл олгох процесс нь ...
УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа. -Зөвшөөрлийн тухай хуулийн ажлыг хэсгийг та ахалж байгаа. Энэ хуулиар ямар зохицуулалтууд хийж байгаа талаар ярилцлагаа эхэлье? -Аж ахуйн нэгжүүдээ дэмжих, бизнесийн орчныг эрүүлжүүлэхэд зориулсан гол хуулиудын нэг бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт. 2001 онд анх Аж ахуйн нэгжийн тусгай хууль гэж баталсан. Нийтдээ 210 зөвшөөрөл олгодог байсан юм.... -
17/09/21
Б.Баттөмөр: Хөгжлийн загвараа бид өөрсдөө л бүтээн...
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөртэй ярилцлаа. -Сүүлийн гучин жилийн хөгжлийг өнөөдрийн өндрөөс харахад бидний хүсэн хүлээсэн үр дүнг авчраагүйгээр үл барам ижил гараанаас гарсан орнууд түргэн хугацаанд хөгжиж, бид хол хоцроод байгааг дээр дооргүй ярих боллоо. Бид хөгжиж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ? -30 жилийн өмнөхтэй харьцуулахад ололт амжилт олон ч нийт монголчуудын амьд... -
17/09/21
МБАНХ-ны нэрэмжит “Ногоон Алт” шагналаар шагнаж, б...
Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төсөл /2021.09.10/ "Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ" нэртэй хаалтын арга хэмжээг МҮОНРТ-ээр шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн юм. Хаалтын арга хэмжээний дараа Скай төвд НАМЭМ-ийн төслийн багийн гишүүд, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны хамт олон, 18 аймгийн ... -
17/09/21
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хүүхдийн номын зохиолчид...
Үндэсний номын баяр 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар болно. Номын баярын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хүүхдийн номын зохиолчид, хэвлэгч, дизайнеруудтай уулзлаа. Уулзалтад зохиолч Г.Ганболд, хөгжмийн зохиолч О.Сундуй, МУИС-ын багш Д.Батжаргал, Тольт бүрэн дунд сургуулийн зөвлөх багш н.Энхтуя... -
17/09/21
Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ...
Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Танилцуулгатай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг өгсөн байна. Тодруулбал газрын албаны хүнд суртал, авилгатай холбоотой асуудлаар иргэдээс хамгийн олон гомдол, санал ирдэг. Энэ асуудалд онцгой анхаарч, газрын асуудлыг иргэдэд нээлттэй болгож, энэ оны аравдугаар сард багтаан цахим үйлчилгээнд шилжүүлэх... -
17/09/21
Их-Уул, Тосонцэнгэл, Рашаант сумдад ажиллалаа
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Рашаант сумдын төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомж, шийдвэрүүдийн талаар танилцуулж, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Cумдын удирдлагуудын зүгээс хүнсний ногоо, газар тариалан эрхлэгчдийг техник, тоног төхөөрөмжөөр хангах, усжуулалтыг шийдвэрлэн худаг гаргах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар чана... -
17/09/21
Ц.Даваасүрэн "Рио Тинто" зэсийн группийн Өсөлт, хө...
Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ц.Даваасүрэн "Рио Тинто" зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан Ерөнхий захирал С.Мөнхсүхийг хүлээн авч уулзав. Уулзалтаар "Рио Тинто" Зэсийн группийн захирал Б.Болд, "Туркойз Хилл ... -
17/09/21
Мөрөн суманд 200 хүүхдийн дотуур байр баригдана
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Ерөнхий боловсролын 9 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 11,477 сурагч суралцаж буйн 1000 гаруй хүүхэд нь сум, орон нутгаас ирж суралцдаг. Хөдөө орон нутгаас аймгийн төвд хүүхдээ суралцуулахаар цөөн тооны айлууд нүүж ирдэг бол ихэнх хүүхдүүдийн хувьд хамаатан садныхаа айлд байрладаг. Энэ нь сурагчдын сурлага хүмүүжил, суралцах орчин нөхцөлд хараа хяналт тавихад төдийлөн тохиромжтой биш бай... -
17/09/21
ЭЕШ-ийн шалгалтад 800 оноо авсан сурагчдыг урамшуу...
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ЭЕШ-д Дорноговь аймгийн хэмжээнд 800 оноо авсан сурагч Э.Эрдэнэзаяа /Монгол хэл/, Г.Батбаяр /Математик/ нарыг хүлээн авч урамшуулсан юм. Мөн, өмнөх тэтгэлэгт хамрагдсан 50 оюутнаас гадна 2021-2022 оны хичээлийн жилд шинээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 8 оюутантай Сургалтын гэрээ байгууллаа. Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүний үүргийг давхар гүйцэтгэж, айм... -
17/09/21
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын ...
Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд 2021 оны ургац хураалтын урьдчилсан мэдээ, 2022 онд төмс, хүнсний ногооны тариалалтын тө... -
17/09/21
-
16/09/21
Хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хий...
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхэд залуучууд спортоор хичээллэх, ахмад настнууд задгай талбайд нарлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын талбай ашиглалтад орлоо. Цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын талбайн нээлтэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар оролцсон юм. Энэхүү бүтээн байгуулалт нь улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд “Мон травел” Х...
Нийт 1278 хуудас/25541 мэдээ