Д.Хаянхярваа: Энэ хууль батлагдвал олон хүнд хэрэгтэй
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Д.Хаянхярваа
2013.05.08

Д.Хаянхярваа: Энэ хууль батлагдвал олон хүнд хэрэгтэй

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү?

-Энэ хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын зарим гишүүн хуулийн төсөл боловсруулж өмнөх Засгийн газрын үед өргөн барьж байсан юм. Тухайн үед одоо мөрдөж буй 10 саяыг 50, 200 сая болгоё гэсэн янз бүрийн санал гарч байв. Энэ бол маш чухал хууль. Одоо өргөн бариад буй хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх үеэр 50, 100, 200 байх уу гэдгийг гишүүд ярилцаад өнөөгийн эдийн засгийн боломждоо тохируулан судалж үзээд шийдэх ёстой.

1990-ээд оны эхнээс НӨАТ хөгжингүй улсуудаас гадуур хурдацтай тархаж эхэлсэн

-Энэ хуулийн төсөлд 200 сая төгрөгийн босго тогтооно гэж заасан. Хэрэв энэ хэвээр батлагдвал бичил бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид эдийн засгийн томоохон хө- шүүрэг болно гэх юм.

-Бичил бизнес эрхлэгчдэд энэ маш хэрэгтэй хууль. Тухайлбал, 10 сая төгрөгийн борлуулалт хийгээд НӨАТ-ын татвар төлдөг байсан бол өргөн барьсан хуулиар бол төлөхгүй. Зөвхөн 200 сая болон түүнээс дээш төгрөгийн борлуулалт хийдэг аж ахуйн нэгж НӨАТ төлнө. Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг төрөөс татварын бодлогоор дэмжиж байгаа нэг илэрхийлэл