Сономпил.М 2014.07.09 | Телевиз: Eagle TV

М.Сономпил: Эрчим хүчний салбарт шагналын хур буулаа

Шагналыг эрчим хүчний сайд М.Сономпил гардууллаа

Үр бүтээлтэй ажилсан 17 хүнийг ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.

Шагналыг эрчим хүчний сайд М.Сономпил гардууллаа. Их Монгол Улс байгуулагдсны 808 жил, Ардын хувьсгалйн 93 жилийн ойг тохиолдуулан эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилсан  хүмүүсийг Монгол улсын ерөнхийлөгчийн 2014 оны гуравдугаар сарын дөрөвний өдрийн 77 зарлигаар Монгол улсын төрийн дээд шагнал Алтан гадас болон Улаан тугийн одонгоор шагналаа.

Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит компаниуд болон ТЭЦ-4 төрийн өмчит компани, цахилгаан дулаан үйлдвэрлэлийн нэр бүхий 17 хүнийг Монгол улсын ерөнхийлөгчийг зарлигаар шагнаж урамшууллаа.

Нийт 17 хүн Хөдөлмөрийн дээд  Алтан гадас одонгоор шагнагдсан.

Энэ жил Эрчим хүчний салбар байгуулагдсаны 92 жилийн ой болж байгаа. Нийт монголынхоо ард түмэндээ Ардын хувьсгалын 93 жилийн ойн  мэнд хүргье гэж Эрчим хүчний сайд М.Сономпил хэллээ.

Эх орны тэргүүлэх гол салбар нь Эрчим хүчний салбар байдаг. Сүүлийн жилүүдэд монгол улсын эрчим хүч дулааны хэрэглээ өсөн нэмэгдсээр байгаа юм.

Энэ хэрээр тус салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээ өсөн нэмэгдэж, цаашид станцуудыг болон хүн хүчний чадал нөөцөө нэмэгдүүлэн  ажиллах шаардлага тулгарч байгаа гэдгийг салбарын сайд энэ үеэр онцолж байлаа.