Дорнод аймагт Монголын Хүнсчдийн холбооны салбар зөвлөл байгуулагдлаа
Монгол хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа
2014.10.10

Дорнод аймагт Монголын Хүнсчдийн холбооны салбар зөвлөл байгуулагдлаа

Дорнод аймгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд 2014 оны аравдугаар сарын 4-нд “Хүнсний аюулгүй байдал-Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үүрэг, хариуцлага” сэдэв сургалт явагдлаа.

Сургалтыг Монгол хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа удирдан явуулсан ба хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 11 байгууллагын төлөөлөл болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын холбогдох мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн байцаагч нар оролцлоо.

Сургалтын үеэр үйлдвэрлэл эрхлэгчид болон төрийн байгууллагууд “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиудын талаар тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцаж мэдээлэл авсан.

Сургалтын дараа Монголын хүнсчдийн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөл байгуулах анхдугаар хурлыг зохион байгууллаа. Хурлын шийдвэрээр Монголын Хүнсчдийн холбооны Дорнод салбар зөвлөлийг байгууллаа.

Салбар зөвлөлийн даргаар БД ХХК-ийн захирал А.Хүрэлбаатар, тэргүүлэгчдээр Найнги ХХК-ийн захирал Ж.Сайнтуяа, Хэрлэн толгойт ХХК-ийн захирал Очирхуяг, БД ХХК-ийн захирал А.Хүрэлбаатар, Бабуб ХХК-ийн захирал П.Алтанцэцэг, “Чамайг даа” ХХК-ийн захирал н.Жавхлан нар сонгогдлоо