Я.Оюунчимэг: Сүүлийн жилүүдэд пестицид гарах болсон нь импортын хүнсний ногоо, үртэй холбоотой
Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн Я.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Та хүлэмжийн аж ахуй эрхэлдэг хүний хувьд хүнсний ногооны аюулгүй байдалд хэр анхаардаг вэ. Сүүлийн үед пестицидны асуудлыг их ярих боллоо. Хортон ургамлаас хамгаалж чадаж байгаа юу?
Пестицидын асуудал засгийн газрын хүрээнд яригдаад эхэллээ. Яригдахаас өөр аргагүй. Газар тариалан, хүнсний ногоо тарьж байгаа бүх улс орнуудад яригддаг асуудал. Харин ч манайд хожуу ярьсанд харамсч байна.
Энэ пестицид хүнсний ногоон дээр төрөл бүрийн өвчин хортон хэлбэрээр гардаг. Ялангуяа хүнсний ногооны дээр ил талбайд. Буудайд үрийг ариутгахаас эхлээд, сайн чанарын бодисоор ариутгаагүйгээс болж үрнээс эхлээд л өвчин хортон гарах нөхцөл бүрддэг.
-Одоо ногоочид хэр хариуцлагатай ажилладаг вэ?
Бид нар таньж мэддэггүй явсанаас болоод ургацаа алдах тохиолдол байсан. Тийм учраас наад зах нь өвчин хортноо таньж мэдэх сургалтуудыг явуулж байгаа. Гэхдээ төр засаг, яамны зүгээс сургалтад
Пестицидтэй тэмцэж байгаа нь
анхаарах хэрэгтэй. Одоо Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас зөвлөмж гарахаар түүний дагуу ажиллана. Яам сайн ажиллаж байгаа.
-Пестицид ургамлын чанарт нөлөөлдөг учир ногоочдод эдийн засгийн хувьд хүндрэлтэй юм байна. Харин иргэдэд ямар хор хохиролтой юм бэ?
Ургацын чанарт нөлөөлнө гэдэг чинь цаашлаад хүний бие организмд нөлөөлнө гэсэн үг. Манай хүлэмжийн аж ахуйд гэхэд өргөст хэмхэн дээр шүлхий хачиг гардаг. Хаврын хуурайшлаас болоод лоолин доор цагаан далавчтан гардаг. Ерөнхийдөө манай орны нөхцөлд өвчин хортон гарах нь ховор байдаг л даа. Гэвч сүүлийн жилүүдэд хортон гарах болсон нь импортоор орж ирж буй хүнсний ногоо, үртэй холбоотой гэж боддог.
-Хилээр шалгаж оруулахад мэдэгдэх боломжгүй юм уу?
Байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн үед хортон болдог учир мэдэгдэхгүй. Гол нь ногоочид ямар үр авчирч байгаагаа мэдэх хэрэгтэй. Үрээ сайн судалж, чанартай үр авах хэрэгтэй. Мэдээлэл дутмаг байгаа. Тиймээс зохистой дадлыг нэвтрүүлэх нь зөв.