Газар тариалангийн салбарын хөгжилд хөрс, техник, бордоо чухал үүрэгтэй
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 1.2 сая га талбайд тариалан эрхлэх тохиромжтой гэж эрдэмтэд тогтоосон байдаг. Харин өнөөдөр манай улс 600 мянган га талбайг эргэлтэд оруулдаг.
Тэгвэл манай улс 1.2 сая га талбайг бүрэн эргэлтэд оруулж чадах юм бол дотоодынхоо төмс хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй гадаад руу ч экспортлох боломжтой юм байна. Үүний тулд хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах асуудал хурцаар тавигдаад байна.
ҮХАА-н сайд Х.Баттулга: Хөрс рүүгээ сүүлийн 15-20 жил ямар ч шим тэжээлийн зориулалттай бодис хийгээгүй. Хөрснөөсөө шимийг нь аваад байснаас буцааж өгөөгүй. Мөн сайн сортын үр байхгүй бол муу ургац авдаг. Хийх эхний алхам бол техникийн шинэчлэл, бордоо хөрс хамгаалал, мөн эрх зүйн орчин, газрын өмчлөлийн асуудлыг хэлэлцээд явна. Дэд бүтцийн хувьд автозам, төмөр замыг чухалчилна. Төмөр замын бодлого 2010 онд батлагдсан ч одоо хүртэл хойшлогдоод байгаа нь цаад ашгаа өгөх нөлөөллийг нь багаар ойлгоод байна. Баруун бус, зүүн бүс, төвийн бүс дэд бүтцээр холбогдсон тохиолдолд асуудлыг шийдэх томоохон алхам болж чадна.
Тариаланчдад тулгамдаж байгаа бас нэг асуудал бол талбай руу мал орж сүйтгэн их хэмжээний ургац алддаг байна.
Газар тариалангийн салбар зөвлөлт холбоот улсын технологийг өдий хүртэл хэрэглэж байгаа нь богино хугацаанд ашиггүй ажиллаж байгаагийн шалтгаан юм. Газар тариалангийн салбарыг хөгжүүлж дотоодын гурилын хэрэгцээг хангахын тулд тариалангийн баруун, зүүн бүсэд өөр өөр бодлого явуулах хэрэгтэй.
Харин тухайн бүс нутагт тохирсон бодлого хэрэгжүүлэхэд дэд бүтэц чухал байна. Тариаланчдад тулгамдаж байгаа бас нэг асуудал бол талбай руу мал орж сүйтгэн их хэмжээний ургац алддаг байна. Тиймээс тариалангийн талбай, малын бэлчээрийг салгах асуудлыг хууль эрх зүйн орчинд тусгаж өгөх шаардлагатай байгаа юм.