Хүнсээ хэмнэе аян дэлхий даяар эхэллээ
Жилд дунджаар хөгжиж буй Азын орнуудад 11 кг харин хөгжсөн Азын орнуудад 80 кг хүртэлх хүнс хаягдаж байна.
2014.06.13

Хүнсээ хэмнэе аян дэлхий даяар эхэллээ

“Хүнсээ Хэмнэе” Ази Номхон Далай бүс дахь Компанит Ажил  нь олон нийтэд хүнсний хорогдол болон хаягдлын хэмжээний талаарх сурталчлан, хүнсний хаягдал болон хорогдлыг багасгах талаарх үйл ажлыгаа дэмжих зохистой хэрэглээг дэмжих зорилготой .  

Өнөөдөр дэлхийн хэмжээнд хүн амын хүнсний хэрэгцээнд үйлдвэрлэж буй үр тарианы 30%,  сүү, сүүн бүтээгдэхүүний 20%, хүнсний ногоо, жимс жимсгэнийн 45%, мах, махан бүтээгдэхүүний 20%, улмаар нийт үйлдвэрлэж буй хүнсний 1/3 хэсэгтэй тэнцэх, нэг их наяд ам.долларын өртөг бүхий  1.3 тэрбум тонн  хүнсний бүтээгдэхүүн  сүлжээний аль нэг шатанд муудаж, хаягдаж байна. Энэ нь хүнсний хорогдол, хаягдлын асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг нотолж байна.    

Төлөвлөлт, зохион байгуулалт хангалтгүй, хөргөлтийн систем бүхий зоорь агууламжийн багтаамж муу, тээвэр, ложистикийн

сүлжээ хөгжөөгүй, таримлын өвчин, хoртон шавьж зэргийн нөлөөлөл  нь хүнсийг хэрэглэгчдийн гарт хүрэхээс өмнө хаягдаж, хорогдох гол шалтгаан болж байна.

  Мөн супермаркет, хоол үйлдвэрлэлийн газар болон хэрэглээний шатанд дахь хүнсний хаягдлын тоо хэмжээ өдрөөс өдөрт ихэссээр байна. Хүн амын нягтаршил ихтэй хотуудад хүнсийг илүү ихээр хаяж үрэгдүүлж байна.

Хүнсний хаягдал нь жижиглэн борлуулалтын, хүнсний үйлчилгээ болон гэрийн нөхцөлд ихэнхдээ ажиглагдаж байна. Энэ нь ихэнхдээ хөгжсөн орнуудад ажиглагдаж байгаа боловч мөн олон орнуудын төвлөрсөн хотуудад ихсэж буй үзэгдэл болоод байна. Жилд дунджаар хөгжиж буй Азийн орнуудад 11 кг харин хөгжсөн Азийн орнуудад 80 кг хүртэлх хүнс хаягдаж байна. 

Ихсэж буй хүн амыг хүнсээр хангах нь гачигдалд буй газар болон усны асуудлын нэмж байна. Хүнсний хорогдол болон хаягдлыг буурах нь байгалийн баялгийг үр ашигтай хэргэлж одоо болон ирээдүй иргэдийг хоол, хүнсний шаардлагыг хангах асуудал юм.

“Хүнсээ Хэмнэе” кампанит ажлын явцад Монгол Улсад хүнсний хорогдол болон хаягдлын  асуудалд олон нийт болон  салбарын мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч  тэдний анхаарлыг татах зорилгоор тодорхой үйл ажлыг хэрэгжүүлэх юм.

Үүнд Хүнсний хорогдол хаягдал сэдвээр анхны үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж, ахлах мэргэжилтэн болон шийдвэр гаргагч түвшний төрийн албан хаагч нарт уг асуудлыг танилцуулахаас гадна Монгол Улсад “Хүнсээ Хэмнэе” үндэсний сүлжээ бий болгох асуудал дээр ярилцлага өрнүүлнэ.

Компанит ажлын гол зорилго

·         Ургац хураалтын дараах их хэмжээний хүнсний хорогдол болон ихсэж буй хүнсний хаягдлын талаар олон нийтийн мэдлэг дээшлүүлэх

·         Түншлэл, хамтын ажиллагааг дэмжин, Хүнсээ Хэмнэе үндэсний сүлжээнд төрийн ба хувийн хэвшил, эрдэм шинжилгээ судалгааны  байгууллагуудыг оролцуулан тэдний дунд  хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх,  мэдлэг, санал санаачилгын байнга хуваалцаж байх.   

·         Улсын хэмжээнд хүнсний хорогдол болон хаягдлыг багасгах стратегийн хандлага, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд боловсруулахад хувь нэмэр оруулах.