Н.Тэгшбаяр: Малын оношилгоо, эмчилгээний чадвар дэлхийн түвшинд хүрнэ
Малчин өрх бүрийн амьдралд нөлөөлж бодит орлоготой болох суурийг тавих төслийг Цөмийн энергийн газраас 2016-2017 онуудад хэрэгжүүлэхээр боллоо.
Олон улсын атомын энергийн агентлагийн хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 онд зургаан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм.
Тухайлбал цөмийн анагаах ухааны хэрэглээнд зориулан гурван хэмжээст зураглалд суурилсан зайн туяаны эмчилгээний чанарыг сайжруулах, шүлхий болон бог малын мялзан, төст зэрэг хил дамжин халдварлах өвчнийг эрт оношлон эмчлэх, говь цөлийн бүс дэх газрын гүний усны хөдөлгөөнийг изотоп техник ашиглан тогтоох зэрэг төслүүд багтаж байгаа юм.
Энэ төслийн талаар Цөмийн Энергийн газрын дарга Н.Тэгшбаяр “Малын оношилгоо, эмчилгээний чадвар дэлхийн түвшинд хүрэх юм. Ингэснээр мал эрүүлжиж, иргэд эрүүл мах идэж эрүүл хүн болно гэсэн үг. Түүнчлэн мах экспортлох боломжийг ч дээшлүүлнэ. Бас өөр нэг төсөл нь хүний эрүүл мэндтэй холбоотой хавдрыг эрт оношилж эмчлэх эмчилгээ зэрэг төслүүд хэрэгжинэ” гэлээ.
Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү