Намрын ногоон өдрүүд- 2014 хөтөлбөр болно
“Намрын ногоон өдрүүд-2014”
2014.09.17

Намрын ногоон өдрүүд- 2014 хөтөлбөр болно

Монгол Улсын Засгийн газраас “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2014” нэгдсэн арга хэмжээ болно.

Уг арга хэмжээг хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор уламжлал болгон 9 дэх жилдээ Улаанбаатар хотод 9 дүгээр сарын 20-ноос 26-ны хооронд зохион байгуулах гэж байна.

 “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээ нь 3 үндсэн хэсэгтэй. Үүнд:

“ЭРҮҮЛ ХҮНС-2014” ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА,

“АЛТАН НАМАР-2014” ШИНЭ УРГАЦЫН БАЯР,

“ШИЛМЭЛ МАЛ -2014” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА