Ганбаатар.С 2016.01.25

Иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл алдарчээ

Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Ганбаатар

Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Ганбаатар Дархан-уул аймагт ажиллаа. Тэрээр орон нутгийн иргэдтэй уулзаж намынхаа бодлого чиглэлийг танилцуулсан байна. Иргэдийн хувьд намд өгөх итгэл суларч байгааг хэлжээ.

Хөдөлмөрийн үндэсний нам хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, гарцыг эрх хайж байгаагаа хэлж байлаа. Ах намууд нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол хүний үнэлэмжийг дордуулж хүнээ орхисон бодлого чиглэл барьж байсныг тэрээр шүүмжилжээ. Үүнд Дархан-уул аймгийн иргэд  санал нэгтэй байгаагаа илэрхийлжээ.

Байгалийн баялаг, уул уурхайг түшиглэсэн эдийн засагтай манай улсад эх орноо гэсэн сэтгэлтэй улс төрчид дутагдаж байна. Тиймээс шинэ залуу хөдөлмөрийн үндэсний намд итгэл хүлээлгэж байгаагаа хэлж байлаа. С.Ганбаатар гишүүн намын ажлаар нийслэлийн есөн дүүрэг, бүх аймаг орон нутгаар явж иргэн бүртээ санал солилцоно гэж байгаа. Өөрөөр хэлбэл Дархан-уул аймагт хийсэн уулзалтын түүчээ үргэлжилнэ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...