Батсуурь.Ж Оюунчимэг.М 2016.09.06 | Сайт: Vip76.mn

Сургуулиудад үүссэн 13.2 тэрбум төгрөгийн өрийг энэ төсвийн тодотголоор шийднэ

Үдийн цай хөтөлбөрийг хүүхдийн тоогоор нь санхүүжүүлдэг байснаа одоо ирцээр нь тооцож санхүүжүүлдэг болсноос болж сургуулиудад нилээд их өр үүсчихсэн байгаа. Үүнийг төсвийн тодотголоор шийдэх боломж байгаа юу хэмээн М.Оюунчимэг гишүүн БСШУС-ын сайдаас асуулаа. 

Тэрээр мөн "Цаашид ер нь ирцээр нь тооцож үдийн цай хөтөлбөрийг санхүүжүүлэх юмуу, эсвэл хүүхдийн тоогоор тооцох юмуу? үүнд хариулт өгөөч.

НХХЯамнаас асуухад Мэргэжил сургалтын тэтгэлгийг зогсоох нь цаг үеэ олоогүй асуудал гэсэн шүүмжлэл их байна. Энэ сургалтыг илүү хөгжүүлэх тухай асуудал ярьж байгаа энэ үед санхүүжилтийг нь ингэж зогсоочих юм. Үүнийг зогсоохгүй байх боломж байна уу?

Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжих хугацааг 2018-2019 болгон наашлуулах саналтай байна гэлээ.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь хариулав

Сургуулиудад 13.2 тэрбум төгрөгийн өр үүссэн байгаа. Ихэнх нь 2015 оны өр байгаа. Үүнд дотор үдийн цай хөтөлбөрийн өр орсон. гэхдээ дийлэнх нь цалин, нийгмийн даатгал, халаалт гэх мэт зүйлс бий. Энэ өрийг бүрэн төсвийн тодотгол суулгаж, шийдэж  байгаа. Цаашид үдийн цайг хүүхдийн бодит тоо буюу ирцээр нь тооцож санхүүжүүлнэ.