Оюунчимэг.М 2016.09.06 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

М.Оюунчимэг: Хүүхэд хамгааллын хуулийг хойшлуулах асуудал дээр санал нийлэхгүй байна

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 3 чиглэлээр асуулт тавив

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 1-т Төрийн албан хаагчдын цалин хөлсийг хасна гээд оруулаад ирвэл хамгаалалтын ямар ч хуульгүй болчихоод байна шүү дээ. Заалт нь байхгүй болохоор энэ тал дээр хариулт өгнө үү Яагаад энэ заалтыг өөрчилж байгаа вэ,

2-т Мөн хүүхэд хамгаалалын тухай хуулийн ингэж хойшлуулж байхын оронд мөнгө санхүүтэй холбоотой асуудлын төсвийн тодотгол орж ирэхтэй уяалдуулан хугацаа зааж хойшлуулахгүй бол 4 жилээр хойшлуулж болохгүй гэсэн саналтай байна. Энэ тал дээр санал нийлэхгүй байна.

3-т Оюутны 70200 хэлбэрийн өөрчилж байна гэж хараад байгаа. Тэгэхээр боловсролын сангаар дамжуулна гээд байсан сан гэдэг нь өөрөө зээл харин 70200 тэтгэлэг энэ хоёр хоорондоо  өөр зүйл явагдаж байгаа. Энэ 70200 -г сайжруулж байна уу эсхүл яг ямар өөрчлөлт орж байгаа вэ    Хариулт өгнө үү ? гэв.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?