Энэ долоо хоног: Ардчилсан намын дотоодын ширүүн өрсөлдөөн /тоогоор/
2017.03.29

Энэ долоо хоног: Ардчилсан намын дотоодын ширүүн өрсөлдөөн /тоогоор/

Үндэсний бодлогын хорооны гишүүн, нийслэл, аймаг, дүүрэг, сумын намын хорооны дарга, намын хорооны гишүүд, үүрийн дарга нарыг сонгох сонгууль 2017 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр болно.

Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 17-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд 3 дугаар сарын 31-ний өдрийн 24 цагт дуусна. Ардчилсан намын бүх шатны сонгуульдаа эмэгтэйчүүд, залуучуудын квот тогтоосон гэдгээ АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн.

Ардчилсан намын даргын сонгууль, улмаар бүх шатны даргыг сонгох дотоод сонгууль нь бусад намд жишиг болох учиртай гэж тэрээр үзэж байгаа юм. Ингээд Ардчилсан намын дотоод сонгуулийг тоон хэлээр хүргэе.

Үндэсний бодлогын хорооны гишүүн: 380 мандатын төлөө 504 хүн

Нийслэлийн намын дарга: 1 мандатын төлөө 2 хүн

Дүүргийн намын дарга: 6 мандатын төлөө 13 хүн

Аймгийн намын дарга: 19 мандатын төлөө 41 хүн

Аймгийн намын хорооны гишүүн: 2728 мандатын төлөө 3200 хүн өрсөлдөнө.

Санал өгөх гишүүд: Нийт 17800 гишүүн оролцож, саналаа өгнө.

нийт 2754 мандатын төлөө 3256 хүн өрсөлдөж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй гишүүд Ардчилсан намын дотоод сонгууль, намын бүх шатны сонгуульд нэр дэвшигчдээс дэнчин, татвар, хураамж авч байгаа учраас намын санхүүгийн дансыг шилэн болгож, улс төрийн намын санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох нь бусад намд үлгэр жишээ болно гэж үзэж байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшигчдээс ямар хэмжээний хураамж, дэнчин авсныг дурдья.

Нэр дэвшигчийн сонгуулийн хураамж:
  • Үндэсний бодлогын хорооны гишүүн: 3 000 000 төг
  • Нийслэлийн намын дарга: 90 000 000 төг
  • Аймгийн намын дарга: 15 000 000 төг
  • Дүүргийн намын дарга: 20 000 000 төг
  • Багануур, Багахангай, Налайх дүүргийн намын дарга: 10 000 000 төг
  • Сумын намын хорооны дарга: 200 000 төг
  • Нийслэлийн намын хорооны гишүүн: 1 500 000 төг
  • Аймгийн намын хорооны гишүүн: 50 000 төг
  • Дүүргийн намын хорооны гишүүн: 250 000 төг
  • Багануур, Багахангай, Налайх дүүргийн хорооны гишүүн: 50 000 төг
  • Сумын намын хорооны гишүүн: 12 000 төг
  • Ардчилсан намын гишүүний 2017 оны гишүүнчлэлийн татвар 1200 төг
Нэр дэвшигчийн дэнчин:
  • Үндэсний бодлогын хорооны гишүүн: 3 000 000 төг
  • Нийслэлийн намын хорооны гишүүн: 1 500 000 төг
  • Дүүргийн намын хорооны гишүүн: 500 000 төг
  • Багануур, Багахангай, Налайх дүүргийн намын хорооны гишүүн: 120 000 төг
  • Аймгийн намын хорооны гишүүн: 120 000 төг
  • Сумын намын хорооны гишүүн: 12 000 төг