Тэрбишдагва.Д Учрал.Н Бат-эрдэнэ.Ж 2017.10.17 | Телевиз: Рояаль телевиз

Орон нутгийн чадамжийг нэмэгдүүлсэнээр хүнсний аюулгүй байдал сайжирна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Учрал, Ж.Бат-Эрдэнэ

Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан өнөөдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Шилжилт хөдөлгөөний урсгалыг хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжилд хөрөнгө оруулж өөрчилцгөөе” сэдэвт уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.   

Энэхүү үйл ажиллагаанд Монголын хүнсчдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Учрал, НҮБ-ын суурин зохицуулагч Биате Транкман, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Куэрэши нарын албаны хүмүүс оролцож үг хэлсэн юм.

Хүн амын нягтрал төв суурин газрыг чиглэж, хэт төвлөрснөөс хүн тав тухай, эрүүл аж төрөх нөхцөл боломж ихээхэн хүндрэлтэй, хүнсний аюулгүй байдал анхаарал хандуулах асуудлын нэг болсон.

Энэ зөвхөн манай улсын төдийгүй дэлхий нийтийн асуудал болоод байна. Тиймээс яавал хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөнийг багасгах вэ гэвэл хотоос хөдөө рүү чиглэсэн шилжилтийг төрийн бодлогоор дэмжих чухал.

Хөдөөгийн хөгжил зөвхөн газар тариалан, мал аж ахуй эрхлэх боломж бус залууст чиглэсэн бизнесийн боломж, ажлын байр бий болгох, дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлэн явах, туршлага судлах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална хэмээн үзэж байна