Х.Нямбаатар 2017.12.07

Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээл авах хэлэлцээрийг баталлаа

Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээл авах хэлэлцээрийг баталлаа

Засгийн газраас өчигдөр яаралтай хэлэлцүүлэхээр   “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай  хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Үүний дагуу өнөөдөр УИХ-аар хэлэлцэж баталлаа. 

“Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдал нөхөх төсвийн дэмжлэг байдлаар авна. Дэлхийн банкны ОУХА-ийн зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 0.75 хувийг нэмсэнтэй тэнцүү байна. 

Хуулийн төслийн талаархи Байнгын хорооны санал дүгнэлтийн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.