2018.02.08

Сэргээгдэх эрчим хүчний тарифыг буулгана

Сэргээгдэх эрчим хүчийн хөгжил, бодлогын хүрээнд тухайн үүсгэврээр үйлдвэрлэсэн цахилгааны тарифын зөрүүг хэрэглэгчийн эрчим хүчний тарифт шингээн тооцдог бөгөөд айл өрхийн эрчим хүчний төлбөрийн 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний тарифын төлбөр эзэлдэг. Харин энэ нь эцэстээ сэргээгдэх эрчим хүчний алдагдлыг нөхөх зорилгоор иргэдээс авч байгаа хураамж юм. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг тогтны мөнгөн дээр авдгийг иргэд их шүүмжилж байна. Тиймээс тарифыг бууруулах чиглэлд хуулийн өөрчлөлт өргөн барихаар төлөвлөж байгаа. Өрсөлдөөн маягаар сэргээгдэх эрчим хүчийг бий болгож, өрсөлдөөнийг бууруулах бодолтой байна.