Н.Тэгшбаяр: Дэлхийн нийт эрчим хүчний 11 орчим хувийг цөмийн энергээр хангаж байна
Манай улс цөмийн технологийг нэвтрүүлж, цацрагийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаад 50 гаруй жилийн туршлагатай болжээ.
Энэ нь уул уурхай, эмчилгээний салбараас авахуулаад иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан бусад салбаруудад түгээмэл хэрэглэгдэж байгаа юм байна. Тухайлбал улсын хэмжээнд цацрагийн хяналтын 80 мониторыг суурилуулжээ.
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр “Дэлхий нийтээрээ олон тулгуурт эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлж байна.
Энэ нь зөвхөн нүүрснээс, цөмийн энергээс биш олон тогтвортой эх үүсвэрээс хамаарч буй цөмийн энергийн эх үүсвэртэй байх нь улс орны санхүү болон эдийн засгаас гадна, үндэсний аюулгүй байдлын чухал асуудал гэж үзэж байгаа. Цөмийн энергээр дэлхийн нийт эрчим хүчний 11 орчим хувийг хангаж байгаа бол ойрын жилүүдэд 30 орчим хувь болно гэсэн таамаг байна” гэлээ
Цөмийн технологийн энхийн хэрэглээг сайжруулах, судалгааны ажлыг идэвхижүүлэхээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа аж.
-Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү