Гарамжав.Ц 2018.06.07 | Vip76.mn

Ц.Гарамжав: Хууль, тогтоомж гаргахдаа хүний эрхийг зөрчиж байгаа эсэхийг анхаарах ёстой

УИХ-ын ээлжит чуулганаар /2018.06.07/Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 

МУ-д хүчин төгөлдөр үйлчилж байгаа 501 хууль, тогтоомж байна. Бид 2020 он гэхэд 270 орчим хууль тогтоомжийг боловсруулж гаргах мэдээлэл байгаа. Хууль, тогтоомж гаргахдаа УИХ анхнаасаа маш сайн судалж байж, хэрэгжүүлэх хэрэгтэй. 2016 оны 2 дугаар сард батлагдсан Иргэний прецессийн хуулийн зарим зүйл заалт хүчингүй болсон байна.Ингэхдээ хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үндсэн хуульд олгогдсон эрхийг зөрчиж байгаа. Иргэний тухай хууль дээр эдийн засгийн ашиг сонирхолтой хэргүүд шийдэгддэг. 2002 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 176 зүйлийн 1-5 хүртэлх зүйлийг хассан байгаа. Үүнийг сэргээж байна гэж үзэж болох уу?

УИХ-ын гишүүн О.Батнасан: 2015 оны 6 сарын 24 нд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуулиар Шүүхийн тухай хуулийн 17-2 ийг хүчингүй болгосон. Энд хяналтын шүүхийн шийдвэр эцсийнх байна гэж заасан байдаг. Энэ хийдлийг арилгах хэрэгтэй байгаа.