2018.05.24

Б.Бат-Эрдэнэ: Хэтэрхий тансаг хэрэглээнд шунан дурладаг хандлагыг өөрчлөөрэй

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ.

Энэ дагуу УИХ-аас Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох санал болгож, асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Өмнөх 4 жилийн хугацаанд Цэцийн талаар ярихаар цэцийн дээр хөх тэнгэр гэдэг. Харин цэцийн дээр Үндсэн хууль байгаа. Та очоод сайн ажиллаарай. Манайхны айхтар дээр дооргүй тансаг хэрэглээнд шунаж, дурлаад байгаа. Энэ халдвар Үндсэн хуулийн цэцэд очсон. Үүнийг анхаарч ажиллаарай. Үндсэн хуулийн цэц энэ хандлагыг өөрчлөхөд анхаарч ажиллаарай. Дээрээсээ үлгэр дууриалал болох хэрэгтэй байна. Монголын төр шударга, цэвэр байх хэрэгтэй. УИХ бол хэцүүдсэн. Энэ газарт Монголын толгой баячууд байгаа болохоор энэ асуудал шийдэгдэхгүй байна. Харин цэц хэтэрхий тансаг хэрэглээнд шунан дурладаг энэ алдааг засаж ажиллаарай.