Амарсайхан.С 2018.08.09 | Gogo.mn

Өнөөдөр “Иргэдийн амьдрах орчин аюулгүй байдлын өдөр”

Өнөөдөр “Иргэдийн амьдрах орчин аюулгүй байдлын өдөр”

Өнгөрсөн сард НИТХ–ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сар бүрийн есний өдрийг  “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгон зарлаж иргэдийг аливаа эрсдэлд оруулж болохуйц бүхий л нөхцөлийг арилгах ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хандан гаргасан.

Мөн ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг Нийслэлийн засаг даргад даалгасан юм. Энэ шийдвэр нь өдөр дараалан шахам сэрдхийлгэм мэдээ ар, араасаа цуварсаар байгаа үед нүдээ олсон шийдвэр боллоо хэмээн иргэд таатай хүлээж авсан.

Энэ тогтоолын дагуу НМХГ нэлээд ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, Эрүүл ахуйн шаардлага хангахгүй 6 газрын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар хэсэгчлэн зогсоож, хүнсний чиглэлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгчээ.

НМХГ энэ мэт олон ажлыг шат дараатай хийж шаардлагатай арга хэмжээг авч ажилласаар байгаа аж.Мөн иргэдэд зориулан үерийн дараах халдвараас сэргийлэх зөвлөмжийг олон нийтийн сүлжээгээр дамжуулсан,  Геодези, Усны барилаг байгууламжийн газар ОНӨААТҮГ-т хүүхдийн болзошгүй эрсдэлээс хамгаалах, шугам сүлжээний засвар ашиглалтыг сайжруулах зорилгоор инженерийн шугам сүлжээ, худгийн таг, ухсан нүх зэрэгт хяналт тавьж аюулгүй шаардлагыг хангуулах үүргийг  УСУГ, ОСНААУГ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Орон сууц ашиглалтын хувийн хэвшлийн байгууллагуудад болон нийт шугам сүлжээний хангагч, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад өгсөн байна.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn