2018.07.06

"Улаанбаатар хөгжлийн сан" нийслэлийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийднэ

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар 7 асуудлыг хэлэлцлээ. Үүнээс онцлох ажлуудад авто замын шинэчлэл, бүтээн байгуулалт, залуу гэр бүлүүдэд зориулсан түрээсийн байр бий болгох хэлэлцээрүүд багтаж байна. 

Эдгээр төслийн санхүүжилтийг шийдэх гарц нь Улаанбаатар хөгжлийн сан гэж үзэж байна. 

НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү: Энэ том бүтээн байгуулалтын ажлуудыг явуулъя гэхээр нэгдүгээрт концесс байгуулах эрх хязгаарлагдмал байна. Концессоор барьж, ашиглаад шилжүүлэх болон худалдах гэсэн хоёр төрлийг зөвшөөрж бусад төрлийн концессуудыг хууль эрх зүйн хүрээнд хязгаарласан. Мөн аливаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшлүүдтэй, банк санхүүгийн байгууллагад явуулах гэхээр баталгаа, батлан даалт шаардаж байна. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Чингэлтэй дүүргийн 3-р цэцэрлэгийн балансад бүртгэлтэй, энэ тогтоолын хавсралтад заасан 124 сая төгрөгийн үнэ бүхий тус цэцэрлэгийн нэмэлт бүлгийн барилгыг Чингэлтэй дүүргийн 174-р цэцэрлэгийн балансад шилжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод зөвшөөрсүгэй.