Талархал гардууллаа
2018.07.05

Талархал гардууллаа

Дүүргийн нутаг дэвсгэрт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчний дэгдэлтийг зогсоохоор өргөн бүрэлдэхүүнээр ажилласан билээ. Хорио цээрийн дэглэмийг сахиулах олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлсэн ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын газрын хамт олонд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн талархал гардууллаа.