Даваасүрэн.Ц 2018.10.24 | Montsame.mn

Амгалан дулааны станцыг жилийн дөрвөн улиралд ажиллуулна

Амгалан дулааны станцыг жилийн дөрвөн улиралд ажиллуулна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийн хүрээнд  2021 он хүртэл станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлж  шинэ эх үүсвэрийг бий болгоно хэмээн мэдэгдлээ.

Тэрээр ярихдаа, "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2018-2021 он хүртэл хэрэгжихэрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд Амгалан дулааны станцыг 50 мегабайтын эрчим хүч үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж, жилийн дөрвөн улиралд ажиллуулна. Мөн  "ТЭЦ-III”-ыг 250 мегабайтаар өргөтгөн 75 мегабайтаар хүчин чадлыг нь  нэмэгдүүлнэ.

Улмаар “ТЭЦ-IV”-ийн 1-4 генераторыг шинэчилж хүчин чадлыг нь  92 мегабайтаар нэмэгдүүлэхээр хөтөлбөрт тусгасан.  Эдгээр станцын дэд бүтцэд суурилан өргөтгөл хийснээр хямд зардлаар 400-500 мегабайтын эх үүсвэр нэмэгдэнэ.

Түүнчлэн "Оюутолгой”-г эрчим хүчээр хангах ажлын хүрээнд Улаанбаатар –Мандалговь хүртэл  300 киловаттын шугам татаж эхлээд байна. “Оюутолгой”-г эрчим хүчээр хангахад  400-500 мегабайтын эх үүсвэрийг нэмэх шаардлага бий. Ирэх оноос Оюутолгойг тодорхой эх үүсвэрээр хангаж эхэлнэ.

Мөн эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг хангах үүднээсхоёр газынгенератор тавихаар зэхэж байна. Газынгенератор нь 3-5 минутадхалаалтөгөх боломжтой. Түүнчлэн 100 мегабайтын хүчин чадал бүхий батарей хуримтлуурыг тавина. Дээрх хөтөлбөрийн хүрээнд баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг  үргэлжлүүлэх бөгөөд одоогоор ТЭЗҮ нь эцэслэгдээгүй байна.

Харин зүүн бүсэд Дорнодын станцыг 50 мегабайтаар өргөтгөх бөгөөд Хөгжлийн банкнаас санхүүжилтийг нь шийдвэрлэх юм. “ДЦС-II”-ыг 250 мегабайтаар өргөтгөхөд 250 сая ам.доллар шаардлагатай” гэлээ.