2017.02.03

Шөнийн цахилгааны хэрэглээг нэмэгдүүлэхэд эхний удаа 100 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан эрчим хүчний салбартай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд  асуув

"Гэр хорооллынхны хувьд цахилгааны шөнийн тарифыг 00 явдал байгаа. Энэ асуудал хэрхэн зохион байгуулагдаж байгаа вэ? хэрэгжилт нь ямар байна?" хэмээн асуудлаа. 

Түүний асуултад  Эрчим хүчний сайд П.Ганхүү

"Гэр хорооллын нүүрс түлж байгаа бүсэд хамрагдаж байгаа айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэг болгох шийдвэрийг гаргахдаа тооцоо дүгнэлт хийж гаргасан.

Тухайлбал нийт гэр хороолол амьдарч байгаа, манайхтай гэрээтэй 147 мянган хэрэглэгч байна. Түүний 110 мянга  нь тарифт тоолуур хэрэглэж байгаа юм. Энэ 110 мянган тариф тоолууртай иргэд маань шөнийн цахилгааныг хэрэглэхдээ дунджаар 2,5 квт хүртэлх хэмжээтэй цахилгаан хэрэглэнэ гэж тооцсон.

Энэ хэмээний цахилгаан хэрэглэхэд манай эрчим хүчний  нөөц боломж, шугам сүлжээний даац чадавхтай хүрэлцээтэй байгаа юм.

Мэдээж энэ шийдвэр гаргах хугацаанд ачаалал нь хүндэрчихсэн түгээх сүлжээний дэд станцууд дээрээ 17 дэд станцыг сольсон. Мөн богино хугацаанд шаардлагатай шугам сүлжээг сольсон.

Ирэх жил мэдээж үргэлжлээд явахад хөрөнгө оруулалтын асуудал тулгамдаж байгаа. УИХ-аар шат шаттай асуудлаа ярина. Хамгийн эхэнд 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй  байгаа.

Энэ хөрөнгийг шийдсэнээр хэрэглэгч 4 квт хүртэл хэрэглэх боломжтой байна.