2019.01.17

О.Баасанхүү: Онолын дагуу хууль батлагдах ёстой

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

2019 оны 01 сарын 04-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг гишүүдийн олонх нь огцруулдаг байх хуулийн зохицуулалтыг тусгасан юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танаас асууя. 19 гишүүн Засгийн газар огцруулах эрхтэй. Үндэслэл нь хууль зөрчсөн бол гэж хуулийн заалтууд тавьж хэлэлцүүлдэг. Засгийн газар ажиллаж чадах эсэх тухай итгэл үзүүлэх гэж бий.

Нэгдүгээрт: Энэ хуулийн төслөөр УИХ-ын даргыг чөлөөлөх тухай юу? огцруулах тухай заалт оруулж байна уу?

Хоёрдугаар: Хуульд үндэслэнэ гэж байна. Энэ нь хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэх тухай юм. Мөн хуулийн болон огцруулах үндэслэлүүдийг хэрхэн оруулах юм. 38 гишүүний саналаар огцруулахдаа хуульд үндэслэнэ гэж заасан байгаа учраас ямар хуулийн ямар зүйлийг үндэслэлээр тавьж огцруулах боломжтой гэж та бүхэн үзэж байна вэ?”

Түүний асуултанд Д.Лүндээжанцан хариуллаа.