Ё.Баатарбилэг М.Билэгт 2019.01.24 | Vip76.mn

Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

"Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл буюу алтны татварыг багасгах гэж байгаа хуулийг хэлэлцэх шаардлагагүй, өнөөдөр хэлэлцэх асуудлаас хасах саналтай байна. Өмнө алт олборлогч нараас 5 хувийн татвар авдаг байсан. Одоо яагаад 2,5 хувь болгох шаардлага байгаа юм. Ер нь яагаад алт олборлогчдын эрх ашиг бусад үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгаас дээгүүр байдаг юм. Бүүр 2024 он хүртэл 2.5 хувь болгох төсөл өргөн барьж байна. Татвар өндөр болгохоор хил гаалиар хууль бусаар гаргаад байдаг гэж байна. Үгүй тэр хуулийн байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулж, хяналтаа сайжруулалд аа" гэсэн юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт

Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр алт олборлогчдын татварын бууруулсан хуулийн зохицуулалтыг дахин сунгах гэж байна. 2014 оны 1 сараас 2,5 хувь болгож буулгасан АМНАТ-ын татварын хугацааг цааш сунгах тухай асуудал орж ирж байгаа юм. Яагаад алтны татварыг багасгах ёстой вэ гэрээр валютын нөөцийг нэмэгдүүлэх юмаа гэж тайлбарлаж байна. Гэтэл АМНАТ-ын татвар буурсан сүүлийн 3 жилд харин ч Монгол улсын валютын нөөц хамгийн доод цэгтээ хүрч, сөрөг үр дагавар авчирсан. Өөрөөр хэлбэл алтны татвар буурсанаар валютын нөөц бүрддэггүй гэдгийг эндээс харчхаж болно. Тэгээд татварыг өсгөчих юм бол хулгайгаар аваад гараад явчихдаг юм гэж байна....төр гэж байгаа юм бол ийм зүйл ярьж болохгүй шүү дээ.

Ингээд гишүүдийн саналаар "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг түр хойшлууллаа