Д.Тогтохсүрэн 2019.01.31 | Vip76.mn

АМНАТ-ийг тогтоох хуулийг төслийг хойшлууллаа

АМНАТ-ийг тогтоох хуулийг төслийг хойшлууллаа

Өнөөдрийн /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хаслаа. 

Хэд хэдэн удаа хойшлогдоод буй уг хуулийн төслөөр алтны татварыг 2.5 хувь хэвээр нь үлдээх эсэх талаар хэлэлцэх байсан. 

Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: "Засгийн газраас энэ хуулийг эргээд харах хүсэлтэй байна. Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гадаадад томилолттой, өнөөдрийн чуулганд байхгүй байгаа учир өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хасч өгнө үү" гэсэн юм. 

Ийнхүү түүний гаргасан саналын дагуу санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.