Н.Цэрэнбат 2019.02.01 | МҮОНТВ

Аймгийн Нэгдсэн эмнэлэг Нян судлалын лабораторитой боллоо

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслийн хүрээнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг Нян судлалын лабораторийн төвтэй боллоо.

Тус төслийн хүрээнд нийтдээ 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийгджээ. Тодруулбал, Төвлөрсөн ариутгалын тасгийг засварлаж 13 төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмж, Нян судлалын лабораторийг засварлаж 21 төрлийн 26 ширхэг тоног төхөөрөмж суурилуулсан байна. Мөн Хог хаягдлыг түр хадгалах байр барьж, 16 төрлийн 115 ширхэг тоног төхөөрөмж, Цусны салбар төвийг засварлаж 44 төрлийн 66 ширхэг тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлж суурилуулан ашиглалтад өчигдөр орууллаа.

Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд эмнэлгээр үйлчлүүлэгчид, тэнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдал хангагдаж эрэлт хэрэгцээ бүрэн шийдэгдээд байна. Тус төвийн нээлтэд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар болон аймгийн удирдлагууд, ЭМГ, НЭ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд оролцлоо.