Улсын гуравдугаар төв эмнэлэг 4 төрлийн тоног төхөөрөмжтэй боллоо
2023.05.18

Улсын гуравдугаар төв эмнэлэг 4 төрлийн тоног төхөөрөмжтэй боллоо

БГД-ийн ИТХ, ХБНГУ-ын Бранденбург мужийн Даме-Шпреевалд хотын Шойнефелд дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэгт оношилгоо, эмчилгээний дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг гардууллаа.

Тодруулбал, УГТЭ-ийн Сэргээн засах эмчилгээний төв болон Эрчимт эмчлгээний нэгдсэн тасаг 12 суваг бүхий зүрхний бичлэгийн аппарат, сэргээн засах эмчилгээний поток, УВЧ, ультразвук зэрэг дөрвөн төрлийн таван ширхэг оношилгоо, эмчилгээний нэн шаардлагатай тоног төхөөрөмжтэй болж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт жилд дунджаар 313 мянган хүн үйлчлүүлдэг.
Үүнээс 192,500 гаруй нь хэвтэн эмчлүүлдэг бөгөөд 74 хувь нь Улаанбаатар хотынх, тэр дундаа 35 хувь нь Баянгол дүүргийн иргэд байдаг аж. Тус эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний төвд өдөрт цахилгаан эмчилгээгээр 200 гаруй хүн үйлчлүүлдэг. Шинэ оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй болсноор энэ ачаалал буурах юм.