Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцлоо
2023.02.10

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцлоо

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд эрүүл мэндийн салбарт нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудаас ХСҮТ-ийн шинэ барилга, УНТЭ-д Эрхтэн шилжүүлэх төв барих талаар санал танилцуулж тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа юм. Энэ хүрээндээ Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг өөрийн гэсэн барилга байшинтай болгон өргөжүүлэх асуудлаар санал солилцож барих боломжтой газрыг нь үзлээ.

Тус эмнэлэг эрхтэн шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 2006 онд хийсэн бөгөөд бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслыг энэ сарын 9-нд, элэг шилжүүлэн суулгах 200 дахь хагалгааг ирэх сарын17-нд хийхээр товлосон байна. УНТЭ-т бөөр болон элэг, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багууд төвлөрөн ажиллаж буйд тулгуурлан 2012 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулсан ч тусдаа байр байхгүй, эмнэлгийн өргөтгөлд 3 бокс өрөө, 2 том өрөө, хэвтүүлэн эмчлэх найман ортойгоор үйл ажиллагаа явуулж буй нь эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай өвчтөнийхөө ачаалалтай харьцуулахад хэтэрхий бага.

Яг өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэн суулгуулах донор нь бэлэн 67, шинжилгээ өгч донор бэлдэж байгаа 36, тархины үхэлтэй донор хүлээж байгаа 191 хүн байна. Улсын хэмжээгээр 1200 хүн диализын аппаратанд орж байна. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр 600 хүн хүлээж байгаагийн 15-ынх нь донор бэлэн, нийлэмжээ баталгаажуулахаар шинжилгээ өгөөд хүлээж буй 18, доноргүй 483 хүн байгаа. Гэтэл байр савны хүрэлцээгүйгээс сард 5-6 хүнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг гэхээр эдгээр хүмүүс дор хаяж найман сараас дээш хугацаагаар хүлээх эрсдэл үүсч буй юм билээ.

Түүнэээс гадна эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд ерөнхий мэс заслын өрөөг ашигладаг учраас 10 цаг орчим үргэлжилдэг элэг шилжүүлэн суулгах хагалгаа орсон өдөр ердийн 10-аад хагалгаа хойшлохоос аргагүйд хүрдэг зэрэг олон шалтгааны улмаас Эрхтэн шилжүүлэх төвийг өөрийн гэсэн зориулалтын байртай болгох шаардлага байгааг эмч мэргэжилтнүүд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан тайлбарласан.

Тус төвийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг 22 хүнтэй, өдөрт хоёр хагалгаа хийхэд хангалттай мэргэшсэн боловсон хүчинтэй. Элэгний баг ч залуу үеэ хангалттай хэмжээнд бэлтгэсэн гэсэн мэдээллийг өгч байлаа. УНТЭ-ийн хувьд нэг давуу тал нь Эрхтэн шилжүүлэн суулгах төв барих газартай. Эмнэлгийн эзэмшлийн нэг орчим га газар дээр тус төвийг барихаар төлөвлөсөн бөгөөд 1800 ам метр талбайд 10 давхар, доороо ариутгал, угаалга, тоног төхөөрөмжийн хэсэг бүхий зоорийн хоёр давхартай барилга босгохоор төлөвлөж байгаа юм байна.

Барилга барих санхүүжилтийг шийдэх хоёр хувилбар байж болохыг ЭШСТ-ийн эмч мэргэжилтнүүдэд танилцуулж, тэдний саналыг сонслоо. Эхний хувилбар нь батлагдсан зураг төслийн дагуу санхүүжилтийг улсын төсөвт суулгах. Энэ талаар Ерөнхий сайдтай зөвлөж, санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгах талаар ярьсан. Гэхдээ хөрөнгө оруулалтыг нэг дор бөөнөөр нь суулгах боломжгүй тул хэдэн он дамжиж таарна. Ингэсэн тохиолдолд 15-20 ор нэмэх боломжийг судлах үүргийг УКТЭ-ийн даргатай уулзахдаа өгсөн.

Хоёр дахь хувилбар нь ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд нийгмийн салбарын төсөлд оруулан шийдүүлэх. Энэ тохиолдолд хугацаа хожих боломжтой ч ЭШСТ-ийг барих ажлыг хувийн хэвшил сонирхох эсэх нь эргэлзээтэй, түүнээс гадна бариад ашиглах зарчмаар явах учраас тусламж үйлчилгээний үнэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаа.
Үндэсний багийнхны хувьд аль болох хугацаа алдахгүйгээр шинэ төвтэй болох нь олон хүний амийг аврах боломж бүрдэнэ гэж үзэж буй ч хувийн хэвшлээр барилгаа бариулсан тохиолдолд гарч болох эрсдлийг эртнээс тооцож, тусламж үйлчилгээнд даатгалаас олгодог санхүүжилтийг нэмэгдүүүлэх зэрэг арга хэмжээг авч болох юм гэж байв.

Шинэ барилгатай болох хүртэл ЭШСТ-ийн орны тоог нэмэх замаар ачааллыг зохицуулах арга байж болох ч энэ нь зөвхөн хэвтүүлэн эмчлэх ор нэмж тавих тухай асуудал биш. Эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэсэн өвчтөний биеийн байдлыг иж бүрнээр нь хянах тусламж үйлчиллгэээний цогц тоног төхөөрөмжийг хамтад нь шийдэхээс гадна хагалгааны өрөөг нэмэх асуудлыг ч авч үзэх ёстой гэдгийг ярьж байлаа.ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН БАРИЛГЫН АСУУДЛААР ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд эрүүл мэндийн салбарт нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудаас ХСҮТ-ийн шинэ барилга, УНТЭ-д Эрхтэн шилжүүлэх төв барих талаар санал танилцуулж тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа юм. Энэ хүрээндээ Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг өөрийн гэсэн барилга байшинтай болгон өргөжүүлэх асуудлаар санал солилцож барих боломжтой газрыг нь үзлээ.
Тус эмнэлэг эрхтэн шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 2006 онд хийсэн бөгөөд бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслыг энэ сарын 9-нд, элэг шилжүүлэн суулгах 200 дахь хагалгааг ирэх сарын 17-нд хийхээр товлосон байна.

УНТЭ-т бөөр болон элэг, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багууд төвлөрөн ажиллаж буйд тулгуурлан 2012 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулсан ч тусдаа байр байхгүй, эмнэлгийн өргөтгөлд 3 бокс өрөө, 2 том өрөө, хэвтүүлэн эмчлэх найман ортойгоор үйл ажиллагаа явуулж буй нь эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай өвчтөнийхөө ачаалалтай харьцуулахад хэтэрхий бага.

Яг өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэн суулгуулах донор нь бэлэн 67, шинжилгээ өгч донор бэлдэж байгаа 36, тархины үхэлтэй донор хүлээж байгаа 191 хүн байна. Улсын хэмжээгээр 1200 хүн диализын аппаратанд орж байна. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр 600 хүн хүлээж байгаагийн 15-ынх нь донор бэлэн, нийлэмжээ баталгаажуулахаар шинжилгээ өгөөд хүлээж буй 18, доноргүй 483 хүн байгаа. Гэтэл байр савны хүрэлцээгүйгээс сард 5-6 хүнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг гэхээр эдгээр хүмүүс дор хаяж найман сараас дээш хугацаагаар хүлээх эрсдэл үүсч буй юм билээ.

Түүнэээс гадна эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд ерөнхий мэс заслын өрөөг ашигладаг учраас 10 цаг орчим үргэлжилдэг элэг шилжүүлэн суулгах хагалгаа орсон өдөр ердийн 10-аад хагалгаа хойшлохоос аргагүйд хүрдэг зэрэг олон шалтгааны улмаас Эрхтэн шилжүүлэх төвийг өөрийн гэсэн зориулалтын байртай болгох шаардлага байгааг эмч мэргэжилтнүүд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан тайлбарласан.

Тус төвийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг 22 хүнтэй, өдөрт хоёр хагалгаа хийхэд хангалттай мэргэшсэн боловсон хүчинтэй. Элэгний баг ч залуу үеэ хангалттай хэмжээнд бэлтгэсэн гэсэн мэдээллийг өгч байлаа. УНТЭ-ийн хувьд нэг давуу тал нь Эрхтэн шилжүүлэн суулгах төв барих газартай. Эмнэлгийн эзэмшлийн нэг орчим га газар дээр тус төвийг барихаар төлөвлөсөн бөгөөд 1800 ам метр талбайд 10 давхар, доороо ариутгал, угаалга, тоног төхөөрөмжийн хэсэг бүхий зоорийн хоёр давхартай барилга босгохоор төлөвлөж байгаа юм байна.

Барилга барих санхүүжилтийг шийдэх хоёр хувилбар байж болохыг ЭШСТ-ийн эмч мэргэжилтнүүдэд танилцуулж, тэдний саналыг сонслоо. Эхний хувилбар нь батлагдсан зураг төслийн дагуу санхүүжилтийг улсын төсөвт суулгах. Энэ талаар Ерөнхий сайдтай зөвлөж, санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгах талаар ярьсан. Гэхдээ хөрөнгө оруулалтыг нэг дор бөөнөөр нь суулгах боломжгүй тул хэдэн он дамжиж таарна. Ингэсэн тохиолдолд 15-20 ор нэмэх боломжийг судлах үүргийг УКТЭ-ийн даргатай уулзахдаа өгсөн.

Хоёр дахь хувилбар нь ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд нийгмийн салбарын төсөлд оруулан шийдүүлэх. Энэ тохиолдолд хугацаа хожих боломжтой ч ЭШСТ-ийг барих ажлыг хувийн хэвшил сонирхох эсэх нь эргэлзээтэй, түүнээс гадна бариад ашиглах зарчмаар явах учраас тусламж үйлчилгээний үнэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаа.

Үндэсний багийнхны хувьд аль болох хугацаа алдахгүйгээр шинэ төвтэй болох нь олон хүний амийг аврах боломж бүрдэнэ гэж үзэж буй ч хувийн хэвшлээр барилгаа бариулсан тохиолдолд гарч болох эрсдлийг эртнээс тооцож, тусламж үйлчилгээнд даатгалаас олгодог санхүүжилтийг нэмэгдүүүлэх зэрэг арга хэмжээг авч болох юм гэж байв. Шинэ барилгатай болох хүртэл ЭШСТ-ийн орны тоог нэмэх замаар ачааллыг зохицуулах арга байж болох ч энэ нь зөвхөн хэвтүүлэн эмчлэх ор нэмж тавих тухай асуудал биш. Эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэсэн өвчтөний биеийн байдлыг иж бүрнээр нь хянах тусламж үйлчиллгэээний цогц тоног төхөөрөмжийг хамтад нь шийдэхээс гадна хагалгааны өрөөг нэмэх асуудлыг ч авч үзэх ёстой гэдгийг ярьж байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn