Ё.Баатарбилэг 2019.04.12 | ЕTV

"Монголчууд" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцлоо

ETV  "Монголчууд" Цуврал ярилцлагаараа Монгол улсын их хурлын гишүүн Боловсрол Соёл Шинжлэх ухаан Спортын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

Зарим сургууль хандив авч оруулдаг. Энэ асуудлыг цэгцлэх цаг болсон. Яагаад 50-60 хүүхэд л авахын тулд 1000-ыг бүртгэх ёстой юм. Тэгээд ч зургаан настнууд гэдэг чинь дөнгөж цэцэрлэгээс сургуульд орох гэж байгаа хүүхдүүд. Тэр бяцхан хүүхдүүд ямар шалгалт өгөх ёстой юм бэ гэдэг асуудал байна. Энэ асуудлыг цэгцэлж, журамлахгүй бол болохгүй байсан. Тиймээс ч сайдын тушаал гарлаа. Хоёрдугаарт, зургаан нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид оруулахгүй. Хүмүүс янз бүрийн байр суурьтай байна. Гэтэл эрдэмтэн, судлаачид хүүхдийг сурах ёстой үед насанд нь тохирсон сургалтын арга барилаар сурга гэдгийг хэлээд байгаа.