Ц.Гарамжав 2019.04.17 | Vip76.mn

Төмөр замын 4 чиглэлд Мэргэжил олгох сургалт эхэллээ

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Бүтээгч" сургалтын төвтэй хамтран Төмөр замын 4 чиглэлд Мэргэжил олгох сургалтыг зохион байгуулахаар болж, өнөөдөр /2019.04.16/ нээлтэй хийлээ.

Уг сургалт 1 сарын онол, 4 сарын практик дадлагаас бүрдэнэ. Ингэснээр УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын сонгогдсон тойргийн 100 орчим залуус мэргэжилтэй болох юм.

Залуучуудад мэдлэг, мэргэжил олгох үйлсэд салбартаа мэргэшсэн доктор, профессор багш нар хамтран ажиллаж байгаа юм.