т.бадрал 2019.04.25 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиудад нийслэлийн 3000 гаруй иргэн хамрагдаж байна

Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиудад нийслэлийн 3000 гаруй иргэн хамрагдаж байна

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна.

Баянгол дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “ДЦС-4-ийн урд талбайд, аврах ажиллагааны дадлага сургуулийг тус дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн талбайд, Баянзүрх дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол шилтгээн” цогцолборт, аврах ажиллагааны дадлага сургуулийг ХӨСҮТ-ийн талбайд, Чингэлтэй дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Өвөр гүнтийн зуслан”, аврах ажиллагааны дадлага сургуулийг “Тусгаар тогтнолын“ талбайд, Сонгинохайрхан дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол наадам” цогцолбор, аврах ажиллагааны дадлага сургуулийг ”Номин” ХХК-ийн агуулахын талбайд, Сүхбаатар дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Янзага” зуслан, аврах ажиллагааны дадлага сургуулийг “Централ таур”-ын урд талбайд, Хан-Уул дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Морин тойруулгын талбай”, аврах ажиллагааны дадлага сургуулийг ”Гэгээнтэн интертайнмент” үйлчилгээний төвийн талбайд  тус тус зохион байгуулж байна.

Нүүлгэн  шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд нийслэлийн хэмжээнд 200 гаруй  гэр,  майхан,  100 орчим байшин, платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, иргэдийг байршуулах байр зэргийг тохижуулан, нийслэлийн 3000 гаруй иргэнийг хамруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.