Ц.Даваасүрэн 2019.05.06 | Vip76.mn

Эрчим хүчний сайд "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-д ажиллалаа

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Зүүн аймгуудад ажиллалаа. Тухайн орон нутгуудад эрчим хүчний салбартай холбоотой асуудалтай танилцаж, салбарын мэдээлэл хүргэж, зарим асуудлыг анхаарч ажиллахаар боллоо. 

Тэрээр энэ үеэрээ Дорнод аймагт "Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус аймгийн станцын өргөтгөл баригдаж байгаа бөгөөд ажлын явцтай танилцсан байна.