2019.04.30

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг танилцуулав

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.30/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэж одоо Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг сонсож байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг танилцуулав. Өмнөговийн томоохон уул уурхай бүтээн байгуулалтын ажлыг дэмжих эрчим хүчний эх үүсвэр барих чиглэлээр 2 ажил хийгдэж байна.

  • Мандалговь Улаанбаатарын 300квт өндөр хүчдэлийн шугам
  • Тавантолгойн ордыг түшиглэсэн цахилгаан станц барих асуудал

Эдгээр бүтээн байгуулалт хийгдсэнээр төвийн бүсээс эрчим хүчээр Өмнийн говийг хангах эх үүсвэр бүрдэнэ. Дунд хугацааны хөтөлбөрт орсон 2023 онд Тавантолгой ашиглалтанд орох хүртэлх хугацаанд авагдах ёстой арга хэмжээнүүд юм.

Эрчим хүчний яамны зүгээс УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц болон нүүрс химийн үйлдвэрийг Тавантолгойн ордыг түшиглэн барих талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасны дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ. Өмнийн говийн уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг дэмжих, эрчим хүчний эх үүсвэр барих чиглэлээр Мандалговь-Улаанбаатар 350 квт-ын өндөр хүчдлийн шугамын ажил дуусч байгаа гэлээ. Техникийн болон улсын комисс ажиллаж байгаа бөгөөд 06 дугаар сарын 01-ний өдөр бэлэн болгохоор ажиллаж байгааг салбарын сайд танилцуулсан. Үүний үр дүнд төвийн бүсээс Тавантолгой, Оюутолгой руу шаардлагатай хүчин чадлаар эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм байна. Түүнчлэн Тавантолгой ордыг түшиглэсэн цахилгаан станц байгуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар С.Даваасүрэн сайд танилцууллаа. Энэ чиглэлээр өмнө нь “Оюутолгой Рио Тинто” компанитай “Өмнийн говийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэлцэл” байгуулагдсан байжээ. Энэ хүрээнд Оюутолгойг 4 жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээр хангах гэсэн агуулга бүхий заалт байсан. Уг заалтыг хүчингүй болгосон байсныг түдгэлзүүлсэн гэв. Шинэ гэрээг 2018 оны 12 дугаар сард хийсэн бөгөөд ингэснээр Тавантолгой ордыг түшиглэсэн 300 мегаваттын цахилгаан станц барих, барилгын ажлыг 2020 оны 06 дугаар сараас эхлүүлэн, 2023 оны 06 дугаар сард бүрэн ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээ зурагдсан гэв. Энэ хүрээнд холбогдох талууд бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа аж.