Оюунхорол.Д 2019.09.12 | Vip76.mn

Д.Оюунхорол: Зээлийн үр өгөөжийг маш сайн байлгах хэрэгтэй

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаан 17 цаг 20 минутад эхэллээ.

Хуралдаанаар  Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Энэхүү төслийг соёрхон батлах нь зөв. Үнэхээр нүдээ олсон гэдэг шиг ач холбогдол өндөр маш таатай нөхцөлөөр олгогдож байгаа зээл. Энэхүү том төсөл хөтөлбөрийг оруулж ирж байгаа хотын дарга түүний баг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт талархаж байна.

Зээлийн үр өгөөжийг маш сайн байлгах хэрэгтэй. Үнэхээр ногоон сан агаар орчны бохирдлыг бууруулах тал дээр жишээлбэл гэр хорооллын жижиг дэд төвүүд барих тал дээр маш оновчтой зарцуулаасай гэж хүсэж байна. Мөн агаар орчны бохирдол бууруулах төсөл хөтөлбөр дээр гадна дотноос орж ирж байгаа нэг төгрөг тутмыг маш зөв зарцуулж амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаарай.

Миний асуух зүйл бол Сэлбэ дэд бүтцийн зүүн хэсгийн 6,4 га газар дээр Баянзүрх дүүргийн 2-р хороо хамрагдсан уу? яг аль хэсгүүдэд хэдэн айл хамрагдах боломжтой вэ?