УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаан 17 цаг 20 минутад эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ төслөөр Төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10,000 өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна гэж төслийн танилцуулгад дурджээ. Уг төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах асуудал бол маш чухал байгаа. Танилцуулгаас харахад ипотекийн зээлтэй зэрэгцүүлээд түрээсийн орон сууж, орлогод нь нийцүүлэн орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээрийг оруулж ирж байгаа юм байна. Тиймээс энэ зээлийн хэлэлцээрийг дэмжиж байна. Ер нь цаашдаа орон сууцыг түрээслүүлэх ямар ажлууд хийх гэж байна вэ? Нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа бодлогоос гадна хувийн хэвшлийн компаниудын барьсан барилгыг түрээслүүлэх бодлого байна? мөн ажлын байрыг нэмэгдүүлэх талаар Засгийн газар, Нийслэлээс авч байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгөөч. Ер нь зээлийг урт хугацааны бодлоготойгоо уялдах ёстой гэж гишүүд хэлж байна. Энэ их чухал шүү. Орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаан 17 цаг 20 минутад эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Зээлийн хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж байна. Энэ зээлүүд хугацаа боломжийн, хүү багатай. Нэг улсаас бус олон улсаас хамааралтай учраас Монгол улсын үндэсний аюулгүй байдалд харшлах зүйлгүй учраас дэмжиж байгаа юм. Эдгээр зээлүүдийг зарцуулах асуудлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй байна. Ингэхгүй болохоор зээлийн ач холбогдол сайнгүй байгаа юм. Хөгжлийн урт хугацааны хөтөлбөртэйгээ уялдуулж зээлийг авах нь чухал юм. Мөн зээлд хязгаар гэж байгаа. Олдсон зээл бүрийг аваад байвал өрийн "хавх"-нд орно. Монгол улсын нийт өр 30 орчим тэрбум доллар болсон байгаа.Сүүлийн жилүүдэд Засгийн газрын өр тууштай буурч байгаа нь сайн үзүүлэлт. Гэхдээ нийт өр буурахгүй байгаа. Үүнийг хэрхэн бууруулах вэ? Яагаад гэвэл энэ өр ханшид маш их нөлөөлдөг.
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаан 17 цаг 20 минутад эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Төслийг дэмжиж байна. Төслийн зорилго ньТөлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10,000 өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна гэсэн байгаа юм. Энэ маш чухал төсөл юм. Төсөлд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх гэж орж ирсэн байна. Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй, агаар, хөрсний бохирдол ихтэй дүүрэг байгаа. Манай Баянзүрх дүүргийг хамруулах боломж байгаа юу? гэдгийг асуумаар байна.