УИХ-ын /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Зам тээврийн яамны газрын дарга Жаргалсайхан Эрээний дэд даргатай уулзаад жижиг тэргээр урагшаа гарч болох эсэх талаар уулзаад Хятадын талаас хоёр улсын автотээврийн хэлэлцээрт өөрчлөлт оруулж байж энэ асуудал шийдэгдэнэ гэж хариу өгсөн юм шиг байгаа юм. Өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй. Гэрээ хэлэлцээрт хэзээ өөрчлөлт оруулах вэ. Ковидоос өмнө Замын Үүдээр нэлээн олон тээврийн хэрэгсэл орж ирсэн. Энэ асуудал одоо хүртэл шийдэгдээгүй, иргэд тээврээ хийж чадахгүй хохирол амсаж байна. Үүнийг хэзээ шийдэх вэ. Дорноговь болон Говьсүмбэрийн урд зам эвдэрсэн. Шөнийн цагаар жонш тээвэрлээд зам эвдэж байна. Одоо нүүрс гаргаад байна, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Босоо тэнхлэгийн зам эвдрээд дууслаа. Түүний асуултад Зам тээврийн хөгжлийн сайд хариуллаа.
УИХ-ын /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Монгол Улсад машин угсардаг хэд хэдэн компани байна, тэдэнд боломж гарах байх. Манай улсад хэдэн компани гаднаас машин оруулж ирдэг вэ. Хяналтын систем яаж сайжрах вэ. Манай улс бүх тээврийн хэрэгслийн тоогоо гаргаж чадсан уу. Энэ бүхэнд хяналт тавьж чадах уу. Урин дулааны цагт моторт дугуй их унаж байна. Үүн дээр ямар зохицуулалт хийж байна. Сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж чадаж байна уу. Түүний асуултад Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон ажлын хэсгийн гишүүд хариуллаа.