УИХ-ын Аюулгүй бодлогын өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх уг хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хойшлуулна гэдгийг юу гэж ойлгох вэ? Түүний асуултад Аюулгүй бодлогын байнгын хорооны дарга хариуллаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Дөрвөн аймгийн малчдад хашаа барихад 30 сая долларын зээл авахгүйгээр шийдэх боломж байгаа юу? Улаанбаатар хот 1157 ширхэг барих ёсгүй хашаа барьчихсан байгаа. Нийслэл хот бол хашааны шугуй болсон гэж хэлж болно. Нийтийн эзэмшлийн талбайг бүгдийг нь хууль бусаар хашчихсан. Байгаль орчинд гарах, явах зам байхгүй болсон. Тиймээс миний бие энэ хавар шинэ хуулийн төсөл санаачлах гэж байна. Тэр нь юу вэ гэхээр “Байгальд явганаар аялах эрхийн тухай хууль” юм. Бусад улс оронд их түгээмэл байдаг, ялангуяа Скандинавын улс орнуудад. Манайд Туул гол руугаа, Богд уул руугаа явган алхах зам байдаггүй, хот дотроо хүртэл эмнэлэг, сургууль руугаа алхах зам нь байхгүйн улмаас иргэд машинаар явж, түгжрэл үүсч байна. Тийм учраас хотод байгаа эдгээр хашаануудыг буулгаад малчиддаа үнэгүй өгч, 30 сая долларыг хэмнэх саналтай байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: 2022 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг батлахад энэ оны ДНБ-ний хэмжээг 67,2 хувиар баталсан, энэ хэмжээндээ барьж байгаа.Ер нь дараа онд авах зээл тусламжийг 2 жил судалж, төлөвлөдөг. Иймд 2018 онд тусгагдсан. Манай ЭЗБХ, ХХААБОБХ-ноос чиглэл өгөөд Төсвийн удирдах хороон дээр зарим нэг зүйл дээр нь өөрчлөлт оруулж болно гэсэн чиглэл өгч болно. Арайхийж боловсруулсан энэ зээлийг буцаая гэхэд амархан. Иймд төслийг тусгай шаардлагад нийцүүлэн батлаад явах хэрэгтэй, харин хашаа барина гэх асуудлын эсрэг байр суурьтай байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. Бид хөдөө аж ахуйгаа хэр мэддэг вэ? Зуны цагт хөдөө очиж өрөм, цагаан идсэний энэ салбараа мэддэг юм шиг ярьж болохгүй.Миний хувьд сүүлийн 8 жил хөдөө аж ахуй ярьж байна. Бид эрчимжсэн мал аж ахуй ярьж байна. Үүнтэй холбоотой олон асуудал яригдана. Хонины сайхан мах гэж ярьдаг, ямар хонины мах идэж байгаагаа мэдэж байна уу? Ноолуур ярьж байна, бас л асуудалтай. Эрчимжсэн мал аж ахуйтай сайхан сайхан газраар яваад нүд нь том болоод ирдэг, гэтэл манай улс зэрлэг хөдөө аж ахуйтай л байна. Цөм сүргээ сайжруулж, хадлангийн талбай хашаажуулах, сүүн бүтээгдэхүүнээр иргэдээ хангах олон ажлыг хийх хэрэгтэй. Хашаатай холбоотой нэр томьёоны асуудлаа засах хэрэгтэй. Энэ төслийнхөө үг үсгийг зас. Харин гол агуулга нь зөв болохоор дэмжиж байгаа .
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Өрийн таац тулсан, хүнд хэцүү цаг үед хэлэлцэх асуудал мөн юм уу, биш юм уу. Хамгийн гол нь хашаа барих, худаг гаргана гэж төсөлд тусгагджээ. Уг нь хуулийн дагуу татвараараа энэхүү ажлуудыг хийх бололцоотой болсон. Татварыг бол бага тогтоосон. Хэрэв татварыг боломжийн үнээр тогтоосон бол салбарын ажлуудыг санхүүжүүлэх мөнгө цугларах ёстой байсан. Хоёрдугаарт хашаа барина гэдэг нь ямар учиртай юм бэ. Бэлчээрээ хаших эсвэл малчдад хашаа барих нь тодорхойгүй байна. Тодорхойгүй асуудлаа төсөлд тусгачихаад юунд зарцуулсан нь ойлгомжгүй мөнгө нь хийсчихдэг. Суманд ямар цех барих юм бэ? Бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Төрийн хувьд малын эрүүл ахуйд онцго анхаарах нь чухал. Жижиг бөгөөд үр ашиггүй олон төслүүдийг хэрэгжүүлэх нь төдийлөн ач холбогдолгүй байна. Төр хөгжлийн бодлого тодорхойлно гэхээр нарийн бизнес гэж бодоод явчихдаг юм уу? Цаашид бодитой шийдвэр гаргаж, төсөл хөтөлбөр санхүүжүүлэх хэрэгтэй. Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэмж тодрууллаа. Ц.Цэрэнпунцаг: Малаа эрүүлжүүлэхэхэд төрөөс нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай